Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан 15 хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Саняа хотын Хайнань аралд амарч яваад, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндрөөс унаж амиа алдсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Талийгаач аравдугаар сарын 17-ны 21:00 цагт Улаанбаатараас Саняа чиглэлд “Хүннү эйр” ХХК-ийн нислэгээр нисчээ. Таван цаг ниссэний дараа БНХАУ-ын Саняа хотод бууж, аяллын компанийн автобусаар “Phoenix Island Resort”-д хүрсэн байна.
Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Талийгаач болон түүний ажлынхан нэг автобусанд явсан. 15 хүнийг баг болгоод нэг автобусанд хуувиарлаж, үйлчилдэг юм. Монголоос олон компани Хайнань руу аялалд явуулдаг ч гэсэн энд ирээд нэг компани хариуцдаг. Талийгаач нэг эрэгтэйн хамт “Phoenix” зочид буудлын С барилгын 21 давхарт байрласан. Тухайн зочид буудал нь 33 давхар. Монголчууд 16-23 давхарт нь байрлаж байсан. Талийгаачийн өрөө нь баруун тийшээ буюу В блокын чиглэлд харсан байсан юм билээ. Зочид буудлын доод хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, усан сан, явган хүний зам, В, С блокыг холбосон гүүр байдаг. Талийгаач 21 давхраас унахдаа тоглоомын талбайн хэсэгт унасан байж болзошгүй. В блокоос харуулсан хяналтын камерт тэгж харагдаж байгаа юм байна лээ” гэв.
Талийгаачийг өндрөөс унасан даруй аяллын компанийн хөтөчийг дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. Харин хөтөч, аяллын компанийнхан хамт байгаагүй учраас тайлбар авах шаардлагагүй гэж үзжээ.
Осол болдог өдөр талийгаач аяллын хөтөлбөртөө хамрагдаж, сэтгэл санаа нь хэвийн байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тэрээр осол болдог өдөр зочид будлаасаа 90 км-ийн зайтай байрлах “Атлантис” усан паркт хамт олонтойгоо хамт тоглож, ойн сангаар аялжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач Хайнань хотод очоод тав хонож байсан. Хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 24-нд Монгол руу нисэх байсан. Аяллын хөтөлбөртөө хамрагдаж, автобуснаас буухдаа хэвийн харагдсан. Чухам яагаад өндрөөс унах болсныг мэдэхгүй байна. Хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгээр талийгаач өөрөө унасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Ийм учраас хамт явсан хүмүүсийг нь Монгол руу буцаасан” гэв.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг тэргүүтэй албан хаагчдыг Монгол руу буцаажээ. Мөн талийгаачийг цогцсыг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод авчирсан гэнэ.
БНХАУ-ын цагдаагийн байгууллага урьдчилсан байдлаар уг хэргийг гадны нөлөөгүй гэж үзэж байгаа аж. Харин талийгаачийг сэтгэл санааны хямрал, дарамтлуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа талийгаачийн ар гэрийн Хайнань аралд ирсэн. Улаанбаатараас нисээд, шөнө буусан юм байна лээ. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагатай уулзаж, Элчин сайдын яамаар дамжуулан мэдээлэл авсан. Ар гэрийнхнийг нь хувьд гомдолтой байгаа. Гадны нөлөөтэй байж болзошгүй гэж хардаж байгаа гэсэн. Хүнээ алдсан хүмүүс ч аргагүй шүү дээ” гэв.
Харин уг харамсалтай хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн. Монгол Улсын иргэн өндрөөс унаж амиа алдсан. Хамгийн түрүүнд Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын газар БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайн иргэний талаар мэдээлэл өгч болохгүй. Ар гэр, амьдралын асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар "гаднын нөлөөгүй" гэдэг мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгч байна. Ар гэр нь очиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал, ар гэрийг нь бодоод асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна" гэжээ.
Талийгаач Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар ажилладаг байсан. Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.
| ХАЙНАНИЙН “PHOENIX” ЗОЧИД БУУДЛЫН 21 ДАВХРААС УНАСАН НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА О-ГИЙН ЦОГЦСЫГ УЛААНБААТАР ХОТОД АВЧИРЧЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |