Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хэд хэдэн байршилд зам хааж, засварын ажил хийлээ. Үүний нэг нь Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэлх авто замын ажил байлаа. Харамсалтай нь, дээр дурдсан чиглэлийн авто замд технологийн алдаа гарсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл дээрх чиглэлийн замын шинэчлэлийг "Трүйрөүд" ХХК хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, уг компани Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэлх замыг нийслэлийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр засварласан гэнэ.
Энэ талаар "Трүйрөүд" ХХК-ийн захирал З.Батжаргалтай холбогдоход дараах тайлбарыг өгч байна.
-Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртлэх автозамын шинэчлэлтийг танай компани гүйцэтгэж байгаа юу?
-Тэгсэн
-Сошиал зам засвартай холбоотой зураг цацагдаад байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Цутгалтын үед яалт ч үгүй техкинийн жаахан саатал гарсан юм. Техникийн саатал гардаг шүү дээ. Техникээс улбаатай тйимэрхүү зүйл болсон. Тэрийг нь бид даруйхан засна.
-Автозамын хөдөлгөөнийг маргааш (өнөөдөр) нээх ёстой, тийм үү?
-Уг нь тийм. Гэхдээ бид хөдөлгөөнийг өнөөдөр (өчигдөр) нээх гэж байна.
-Ийм нөхцөл байдалд нээж болох уу?
-Ийм байхад нь нээж болохгүй гэсэнзүйл байхгүй. Бороо, цастай үед зам хаж, ачаалал үүсгэж байснаас хөдөлгөөнийг нээе гэсэн бодолтой байна. Энэ чинь айхтар саатал биш шүү дээ.
-Техникийн саатал гэдэг нь ямар учиртай вэ. Хүйтнээс улбаатайгаар ийм асуудал гарч болох уу?
-Хүйтнээс улбаатайгаар биш. Бид хүйтний улиралд ч хучит хийдэг шүү дээ. Тэгэхээр хүйтнээс бол ингэсэн гэвэл буруу болно. Техникийн саатлаас болоод бид гараар татаж, ийм зүйл болчихлоо.
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Бид дээрх чанаргүй замын асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай холбогдож, тодрууллаа.
Б.Одбаяр "Тэгш байдал алдагдсан учраас өнгө, биеийнхээ асфалтыг хуулж аваад өөрсдөө дахин засварлана. Тэгж байж хүлээж авна. Одоогоор ямар ч хүлээж авсан зүйл байхгүй байгаа. Гүйцэтгэгч компани нь өөрсдөө засварлаад, хэвийн байдал оруулж, тэгш байдлыг хангаж байж хүлээж авна. Цас ороод зам нойтон байгаа учраас засварлах боломжгүй. Үлдэгдэл асфальт нь дутуу байгаа. Ийм учраас хөдөлгөөнийг нээгээд ирэх долоо хоногт цаг агаарын нөхцөл байдлыг харгалүзээд засварлуулна" гэв
-Богд уулын арын авто замын баруун хэсгийн засвар, шинэчлэлт- 2.5 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас ТЭЦ-3-ийн уулзвар)- 7.4 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Энхтайваны гүүрээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө)- 2.8 тэрбум төгрөгөөр засварласан байна.
| ЭНХТАЙВАНЫ ГҮҮРЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ “ТРҮЙРӨҮД” КОМПАНИ 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЖЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |