Т.Бадамжунайд холбогдох хэргээс Ц.Анандбазарын хэргийг тусгаалаад байсан ч нэгтгэн шалгахаар болжээ. Тодруулбал, Т.Бадамжунайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ц.Анандбазарыг хамт шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөн ч завгүй ажиллаж, амьдарсан. Айрагны хөшөө босгохоос эхлээд олон дуулиант хэрэгт холбогдож, тойргынхоо иргэдийн чихийг халуулцуулсан. Одоо ч түүний хэрэг дуусаагүй, мөддөө дуусахгүй шинжтэй байна. Тэр дөрвөн жилийн хугацаанд “хүчирхийлэгч”, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч, Т.Бадамжунайн нэрлэсэн эрхэм гээд мөн ч олон хэрэгт тэр шалгагдаж байсан. Тэгвэл одоо Т.Бадамжунайд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, Ц.Анандбазар хамт шалгуулахаар болж. Тойрог ч үгүй, суудал ч үгүй үлдсэн Ц.Анандбазарыг хамгаалах хүнгүй болсон учир тэр хууль хяналтын байгууллагад дахин ээрэгдээд эхэлсэн бололтой.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин Улсаас авчирч, шалгаад буй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нийслэл хотыг таван жил удирдахдаа Зайсан толгойн урдах газрыг УИХ-ын гишүүн асан Д.Өнөрболорт, Маршалын гүүрний ардах газрын "Чингис хаан" банкны эзэн Д.Батаа зэрэг дотнын, харилцаа, хамаарал бүхий хүмүүстээ баруун, солгойгүй тараасан гэдэг. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар ч эл жагсаалтад багтсан.Ц.Анандбазарыг Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн хаус, хороололтой болгосон эх үүсвэрүүдийнх нь нэг Т.Бадамжунай байж болзошгүй гэж хамаатуулан шалгаж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ тэрбээр өдгөө Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн хаус, 172 айлын орон сууц барьж, түүнийгээ хэдийнэ борлуулчихсан.
Т.Бадамжунайд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байсан ч нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Угтаа Т.Бадамжунай хамтрагч, харьяалагч, “захиалагч”-аа Ц.Анандбазарыг гэж цохож, зарласан ч тусгаарлаж авч үлдсэн нь олны анхааралд байсан юм. Харин шүүх бүрэлдэхүүн хоёр үндэслэлээр Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.
Тодруулбал, “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцаасан байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзсэн. Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авахаар их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэх сэжүүр бий.
| Т.БАДАМЖУНАЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖ, Ц.АНАНДБАЗАРЫН ХЭРЭГТЭЙ НЭГТГЭН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |