Үндэсний их баяр наадмаар Улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөн олгох зарлиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаж, өнөөдөр Үндэсний баяр наадмын комиссоос бөхчүүдэд цол чимгийг нь олголоо. Тодруулбал, Үндэсний баяр наадмын барилдаанд барилдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат Б.Баянмөнхөд улсын начин цол, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Э.Дашид улсын харцага цол, Архангай аймгийн Хашаат сумын харъяат С.Сүхбатад улсын заан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Ц.Бямба-Отгонд улсын арслан цол нөхөж олголоо. Мөн Үндэсний баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарсан улсын аврага О.Хангайд Үлэмж бадрах чимэг олгох зарлиг гаргажээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Зуны дунд сарын билэгт сайн өдрийн мэнд хүргэе. Үндэсний баяр наадам бол тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг оршихуйн баталгаа билээ. Та бидний нэгэн том бахархал нь нүүдэлчдийн соёл, баяр наадам юм. Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон тул Үндэсний баяр наадмын тухайн хуулиар Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссын санал дүгнэлтийг үндэслэн тавын даваанаас хойш түүний давсан бөхчүүдэд шинээр цол олгох зарлиг гаргалаа. Иймд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилласан миний бие Ерөнхийлөгчийн зарлигаар бөхчүүдэд цол чимгийг нь нөхөн олгож байна" гэлээ.
| М.Бадарчид унасан таван бөхийн цолыг нөхөн олгож, улсын аварга О.Хангайд Үлэмж бадрах чимэг олгов |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |