Бага ангийн сурагчид хичээлийн бус цагаар зодолдож, нэгнийгээ хутгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, Нийслэлийн 30 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид 97 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчидтай зодолдсон тавдугаар сарын 29-нд гарчээ. Энэ талаар 30 дугаар сургуулийн сургалтын менежерээс тодруулахад “Манай сургуулийн тавдугаар ангийн сурагчид хичээлийн бус цагаар 97 дугаар сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүдтэй муудалцаж, нэгнийгээ хайчаар гэмтээсэн хэрэг гарсан нь үнэн. Олон нийтийн сүлжээгээр тавдугаар ангийн хүүхдүүд нэгнийгээ хутгалсан гэх ташаа мэдээлэл гарсан байна лээ. Тухайн хүүхэд эмэгтэй хүүхэд биш. Мөн хүүхдүүдэд хутга байгаагүй. Манай хоёр сургуулийн дунд хөл бөмбөгийн талбай байдаг. Тус талбай дээр дээрх хэрэг гарсан. Хичээлийн бус цагаар гарсан хэрэг болохоор тухайн үед юу болсон талаар багш, сурган хүмүүжүүлэгчид мэдээлэлгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас шалгаж, хэн нь буруутай болохыг тогтооно гэсэн. Манай сургуулийн хүүхдүүд арга бие хамгаалахын тулд хайчаар бусдын биед халдсан байж болзошгүй байгаа юм билээ. Нөгөө хүүхдүүд нь сэлэм шиг төмөр гаргаж ирсэн гэх яриа бий” гэсэн юм.
Хохирогч хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Манай сургуулийн тавдугаар ангийн хүүхэд хохирогч болсон. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Хичээлийн бус цагаар тоглож яваад бусадтай муудалцаж, гэмтсэн байна лээ. Цагдаа нар биднийг энэ хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэсэн. Шалгалтын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар энэ долоо хоногт мэдээлэл өгөх байх. Бид хохирогчийн ар гэрийнхэнтэй байнга холбоотой байгаа” гэсэн юм.
Зодуулсан хүүхдийн 12 хавирга хугарч, хавирга нь хугарахдаа хэвлийн гол булчинг язалж, хий үүсгэсэн. Хэвлийд хий үүссэн учир оёдол тавих боломжгүй болсон. Мөн тархи, толгой нь гэмтсэн байдалтай байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлсэн билээ.
ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧИД МУУДАЛЦАЖ, НЭГНИЙГЭЭ ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгаж байна. Шалгалтын хариу эцсийн байдлаар гараагүй учир сургуулийн холбогдох ажилтан, багш нарт тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧИД МУУДАЛЦАЖ, НЭГНИЙГЭЭ ХАЙЧААР ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙН МӨРӨӨР |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |