Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэсний дараа таталт өгч, биеийн байдал нь муудсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, томуу, томуу төст өвчнөөр өвдөж, ханиад нь хүндэрсэн, хатгаа туссан гэх шалтгаанаар тус эмнэлэгт хэвтэж, 4-5 хоног эмчилгээ хийлгэсэн 17 хүүхдийн биеийн байдал гэнэт муудаж, таталт өгч, өндөр халуурч, сэхээн амьдруулах тасагт шилжсэн билээ. Хууль хяналтын байгууллагаас тус эмнэлэгт шалгалтын ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэрбээр “Тариа тариулсны улмаас биеийн байдал нь муудсан гэх 17 хүүхдийн эрүүл мэнд сайжирч, тогтворжсон. Мөн хүүхдүүдийн ханиад, томуу ч эдгэж, өнөөдөр, маргаашаас эмнэлгээс гарахаар зэхэж байна. Өнөөдөр эмчлэгч эмч нар нь хүүхдүүдийн биеийн байдлыг танилцуулж, эмнэлгээс гарах, эсэхийг нь шийднэ. Энэ асуудал юунаас болж гарсан, хүүхдүүдийн биед яагаад гэнэт өөрчлөлт гарсан зэрэг нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. Хууль хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Урьдчилсан байдлаар сувилахуйн технологийн стандарт зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, тариагаа найруулаад удсан, хүүхдийн биед тариагаа хурдан шахсан байж болзошгүй. Энэ үндэслэлээр шалгаж байна. Тухайн өдөр ээлжинд гарч, хүүхдүүдэд тариа хийсэн сувилагчдад одоогийн байдлаар хариуцлага хүлээлгээгүй байна. Хэрэв энэ асуудал олон нийтийн анхааралд очиж, хуулийн байгууллагад шалгагдаагүй байсан бол бид дотоод журмаараа хариуцлага хүлээлгэх байсан. Харин одоо энэ асуудал олон нийтийн анхааралд байгаа” гэв.
Харин бид хүүхэд нь өвдөж, таталт өгсөн иргэнтэй холбогдож, тодруулахад “Хүүхдийн маань биеийн байдал тогтворжсон. Гэхдээ бие нь нэг л сулбагар, туниа муутай байна. Манай хүүхэд хатгалгаатай байсан учраас эмнэлэгт хэвтсэн. Эмч нар хоёр уушгийг нь чагнаад, эдгэрч байна гэж хэлсэн. Удахгүй эмнэлгээс гарах юм шиг байна лээ. Гэхдээ цаашид гарах сөрөг нөлөөг нь мэдэхгүй учраас айдастай байна. Хэдийгээр эмнэлгийн зүгээс 18 нас хүртэл нь биеийг нь хянана гэж байгаа ч эрсдлийг тооцох аргагүй шүү дээ” гэлээ.
Харин бид энэ талаар холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч шалгалтын ажиллагаа явуулж байна гэхээс аар дорвитой хариулт өгөөгүй юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн “Шалгалтын ажиллагаа явуулж байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарна” гэлээ.
| А.ЭРДЭНЭТУЯА: ТАРИА ТАРИУЛСНЫ УЛМААС ЭРСДЭЛД ОРСОН 17 ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРАХ ГЭЖ БАЙГАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |