Тамирчдад допинг шахдаг, нийлүүлдэг, шинжилгээний хариуг нь хувийн мэйл хаягаараа хүлээн авч, мөнгө нэхдэг допингийн бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаас илрүүлээд байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-аас өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар Ж.Хатанбаатарын өрөөнөөс нэр, хаяг нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бодис илэрчээ. Мөн тэрбээр бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авч байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн Ж.Хатанбаатараас гадна түүний хүргэн болох Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Үндэсний бөхийн дасгалжуулагч Д.Батням, Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, гавьяат тамирчин Г.Дорж нарын гэрт нэгжлэг хийж, допингийн төрлийн бодис хураан аваад байна.
Тэгвэл эх сурвалж бидэнд өгсөн мэдээллээр допингийн гол наймаачин нь Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган гэнэ. Тэрбээр тамирчид, тэр дундаа бөхчүүдэд допингийн төрлийн бодис шахаж, зуучилдаг гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Ж.Хатанбаатар тэргүүтэй допингийн бүлэглэл баригдсан нь сайн хэрэг. Гэхдээ бөхчүүдэд допингийг сурталчилж, шахдаг, гол зуучилдаг хүн нь М.Булган гэж эмэгтэй байгаа. Тэдний гэрээс мөн олон төрлийн сэргээшийн бодис олдсон гэсэн. Бөхчүүдэд зуучилж, шинжилгээний хариуг нь допинггүй гаргаж өгдөг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө авч, бөхчүүдэд допинг зардаг гэсэн үг. Тэгээд явцын болон баяр наадмаар өгөх шинжилгээний хариуг нь сөрөг болгож дардаг. Нэгэнт хэрэглэчихсэн бөхчүүд нэхсэн мөнгийг нь өгөхөөс өөр арга байхгүй. Ийм л авлигын сүлжээ явагдаад олон жил болж байна. Хууль хяналтын байгууллагынхан ноцтой сэжүүрээс атгаад авсан учраас ямар, ямар бөхийн шинжилгээний хариуг дарж, допинггүй болгосон гэдэг нь тодорхой болно” гэлээ.
Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган нь 2020 оноос уг албаны даргаар ажиллаж байгаа. Өмнө нь тус албан мэргэжилтэнгээр ажиллаж байжээ.
М.Булган нь жилийн нийт орлого нь 24.8 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь жилийн найман сая төгрөг аж. Тэрбээр 76 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. Харин 33 сая төгрөгийн хоёр машинтай гэж мэдүүлжээ. Тодруулбал, Toyota, Prius, Alfhard- загварын автомашинтай гэнэ. Хурдан удмын 33 адуутай бөгөөд үнэлгээ нь 90 төгрөг ажээ. Түүнчлэн 500 мянган төгрөгийн үнэлгээтэй эзэмших эрхийн 0.5 га газартэй гэнэ. Сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 44 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн Хаан банканд 53 сая төгрөгийн өртэй. Хувьцаа эзэмшдэг компани байхгүй.
| ДОПИНГИЙН ГОЛ НАЙМААЧИН М.БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |