Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон хэрэг өнгөрсөн оны долдугаар сард гарсан байдаг.
Талийгаач 19 настай бөгөөд гурван сарын дараа халагдах байсан. Тэрээр хэрэг гардаг өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай хамт ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байсан. Тодруулбал, тус ангийн штабын дарга н.Баяраа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танил болох “Галтууд” ХХК-ын захирал Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарт 10 цэрэг гаргаж өгсөн. Ингэхдээ ангийн захирагчдаа мэдэгдээгүй бөгөөд дур мэдэж цэргүүдийг ажилд дайчилсан. Байлдагч нарыг Өмнөговь аймагт байрлах “Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд ажиллуулж байсан. Харамсалтай нь, долдугаар сарын 13-нд Өмнөговь аймагт баригдаж байгаа орон сууцны хорооллын хажуугаас байлдагчийн цогцсыг олсон. Хэргийн газрын үзлэгээр баригдаж байгаа байрны 13 давхраас цусанд булагдсан модон иштэй хутга олдсон гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байсан юм.

Тэгвэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амаржаргал, штабын дарга н.Баяраа нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
| Хариуцлага алдсан цэргийн ангийн удирдлагуудыг яллагдагчаар татжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |