Хөвсгөл аймгийн Тариалан сумаас алга болсон 15 настай хоёр хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, тус сумын есдүгээр ангийн сурагч С, П нар нь арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Улмаар Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Эрдэнэбулган сумын харьяат С /15 настай, эрэгтэй/, Тариалан сумын харьяат П /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 23:10 цагаас эхлэн зохион байгуулж, эсэн мэнд олжээ.
Энэ талаар Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 3-нд хөвгүүд хичээлдээ ирээгүй учраас ар гэрийнхэн рүү нь залгаж, асуусан. Алга болсон С нь эмээтэйгээ сумын төвд мал маллаж амьдардаг юм. Өмнө нь Эрдэнэбулган суманд сурч байсан. Хүүгийн эмээ рүү залгаж асуухад “Өчигдөр малдаа яваад ирсэнгүй. Ангийнхаа хүүтэй цуг мотоциклтой явсан. Долоон үхрээ алдчихаад хайхаар явсан” гэж хэлсэн. Тэгээд бид орой хүртэл харзнахаар болж, хүүхдүүдийг хүлээсэн. Гэвч тэр өдрөө ирээгүй учраас холбогдох хүмүүст мэдэгдэж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Бидэнд олдсон мэдээллээр С хүүгийн найз охин Эрдэнэбулган суманд сурдаг гэсэн юм. Тэгээд Эрдэнэбулган суманд эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй. Эрлийн багийнхан Тариалан суманд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, сумын төвд байх айлаас хоёр хүүхдийг эсэн мэнд олсон. Хоёр хүү уг нь арваннэгдүгээр сарын 3-нд гэртээ ирсэн юм билээ. Гэрийнх нь гадаа сургууль, цагдаагийн машин байсан учраас айгаад орж чадаагүй гэж хэлсэн” гэлээ.
| ТАРИАЛАН СУМЫН НИЙГМИЙН АЖИЛТАН: Хулгайд алдсан үхрээ хайхаар явсан хоёр хүү эрлийн багийнхнаас айсандаа айлд байсан юм билээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |