Биокомбинат УТҮГ-ын 20 гаруй ажилтан өнгөрсөн оны есдүгээр сард ажлын байрандаа химийн бодист хордсон ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус газрын дарга Б.Цолмонгийн тушаалаар ариутгал, халдваргүйтгэл хийж байхдаа химийн хорт бодист хордсон байдаг. Тухайн үед МХЕГ-аас ажлын хэсэг томилогдон тус газарт шалгалт хийгээд “Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн бодис байсан” хэмээх дүгнэлт гаргаж байжээ. Тэгвэл тус бодис нь Монгол Улсад нэвтрүүлэхийг хуулиар хориглосон хортой бодис гэнэ. Өөрөөр хэлбэл, МХЕГ тэргүүтэй шалгалтынхан Биокомбинатын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй юм.
Уг хэргийн мөрөөр манай редакцад хандсан иргэн Ш.Э “Биокомбинат УТҮГ-ын дарга Б.Цолмон нь миний амь насанд удаа дараа заналхийлж, “Ажлын байраа хурдан суллаж өг” гэж дарамталсаар байгаад сүүлдээ би химийн хортой бодист эдгэшгүйгээр хордчихоод байна. Хэрэг гардаг өдөр ажлын байрны чиг үүрэгт тусгагдаагүй, хөдөлмөрийн гэрээгүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тушаалгүйгээр уг ажлыг гүйцэтгэсэн. Ингэхдээ биднээр Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгал хaлдваргүйжүүлэлтийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалтад багтаагүй бодисоор ариутгал хийлгэсэн. Тодруулбал, Дихлоризо циант натри буюу суперкилл, licon-грунт антиплесень гэх бодис ашигласнаас болж ажилтнууд хордож, эрүүл мэндээрээ хохирсон. Энэ бүгдийг хийсэн учир нь ердөө л намайг тус газрын санхүүгийн албанаас холдуулах зорилготой байсан. Тухайн хортой бодисуудыг БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМ-ийн сайдын 2019 оны хоёрдугаар 26-ны өдрийн А/59, A-45, A/81 тушаалаар Монгол Улсад ашиглахыг хориглосон байдаг. Энэ хэрэг шийдэгдэхгүй удаж, шүүхийн шинжээчийн дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа. Мөн миний хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтууд устгагдаж, би аль ч шатны байгууллагад дарамтлуулсаар ирлээ” гэх мэдээлэл өгсөн юм.
Диxлоризо циант натри буюу суперкилл бодис Монгол Улсад нэвтрүүлэхийг хуулиар хориглосон бодис гэнэ. Биокомбинат УТҮГ-ын дарга Б.Цолмон химийн хортой бодисыг хилээр хэрхэн нэвтрүүлж, ажилтнуудаа хордуулсан бэ гэх асуулт урган гарч байгаа юм. Тэгвэл тус бодисыг 2019 оны долдугаар 24-нд Мал эмнэлгийн ерөнхий газартай ариутгал-халдваргүйжүүлэлтийн нитрит суурилсан, хүчил, шүлтийн нэгдэл агуулсан хуурай нунтаг бэлдмэл Г-2019/16 дугаартай гэрээний хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын “Хуа тянь” эмийн үйлдвэрээс Монгол Улсын “Тэнүүн Хишиг” компанид 2019 оны наймдугаар сарын 12-нд нийлүүлсэн байдаг. Харин Licon0-грунт антиплесень бодисыг Б.Цолмон нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн ариутгал-халдваргүйжүүлэлтийн албаны дарга н.Цэрэнсүрэнгээс ширхгийг нь 56 мянган төгрөгөөр худалдан авсан нь баримтаар тогтоогддог аж. Тэд уг бодисын нэрийг нь өөрчилж, аюулгүй гэх үгээр халхавчилж, хил нэвтрүүлсэн байж магадгүй байгаа аж. Хорт бодисыг Б.Цолмонтой холбоо сүлбээтэй хэдэн байгууллагын дарга нар хаана хадгалж, юунд зарцуулж байгаа бол хэмээн эх сурвалж хэлж байлаа. Биокомбинат УТҮГ-ын дарга Б.Цолмон улсын тусгай үйлдвэрийг хордуулгын газар болгож, өөрийн гэх тодотголтой цүнх баригчдаар орон тоо дүүргэж байгаа юм биш биз. Бид эл хэрэг хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгаа талаар мөн химийн хортой бодисын хэрэглээнд БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, МЭЕГ, ЗӨСҮТ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар сурвалжлан хүргэх болно.
| Биокомбинатын ажилтнууд цианит натрид хордсон хэргийн мөрөөр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |