Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байрлах “Ханталст” компанийн эзэмшлийн газарт байрлах тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа аж. Асуудлыг бид газар дээрээс нь сурвалжилж, дөрвөн хүүхдийн ар гэр болон “Ханталст” компанийн удирдлагатай уулзлаа. Ар гэрийнхний мэдээлж буйгаар “Осол чухам юунаас болж гарсан гэдгийг тодорхойлоогүй. Усыг нь шинжилж байгааг цагдаагийн газраас мэдээлж байгаа. Ослын дараа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн оршуулгын зардал гэж тус бүр хоёр сая төгрөг өгснөөс өөрөөр холбогдоогүй. Ер нь хэргийг шалгах явц удаашралтай байгаад гомдолтой байна” гэлээ.
Харин “Ханталст” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бат-Энх “Тухайн үед манай компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм. Учир нь, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шугамын доогуур барилга байгууламж барьж болохгүй гээд ажил зогсоосон. Энэ үеэр дөрвөн хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Гэтэл биднийг хууль дүрэмгүй, зөвшөөрөлгүй барилга барьсан гээд байгаа. Бид бүх зөвшөөрөл бичиг баримтаа авчихсан байсан. Бид хүүхдүүд амиа алдсан хэрэгт харамсаж байгаа. Ослын дараа манай компаниас төлөөлөл явж айлуудаар нь орсон. Ингээд оршуулгын зардалд хүүхдийн тоогоор тус бүр хоёр сая төгрөг өгсөн. Би хүүхдүүдийн аав, ээжээс эмээгээд уулзаагүй. Бусад асуудлыг нь би сайн мэдэхгүй байна. Үүнээс хойш надтай нэг ч хүн ирж уулзаагүй. Хүний амийг мөнгөөр үнэлчихдэг гэсэн ойлголт байхгүй. Бид хууль хяналтын байгууллагаас ямар шийдвэр гаргана бүгдийг нь хэрэгжүүлэх болно. Мөн манай компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан байсан гэдэг нь худал. “Ханталст” компанийн үйл ажиллагааг цуцлах албан бичиг ирээгүй. Харин хэрэг гарсны маргааш МХЕГ-аас албан бичиг ирсэн” гэв.
| "Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх: Манай үйл ажиллагааг цуцлах албан бичиг ирээгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |