Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч нар нэгнийхээ аминд хүрсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэргийн талаар тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Э.Б өчигдөр буюу аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг машинаар дайрч амийг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа юм. Харин ЦЕГ-аас энэ талаар “Нэр дэвшигчид нэгнийгээ хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл. Тус сумын харьяат 40 гаруй настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийсэн байна.
Ингэхдээ 53 настай иргэн М-ийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед жолоо барьсан иргэн Б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, найз нөхдүүд юм билээ. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан нөхөр сонгуульд нэр дэвшигч биш. Тэгэхээр ямарваа нэгэн маргаан үүсэж, сонгуулиас болсон гэдэг зүйл байхгүй. Одоогоор хохирогчид задлан шинжилгээ хийж байгаа тул дүгнэлт гараагүй байна. Иймээс сумын Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээсэн.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “С.М нь 1967 онд төрсөн, эрэгтэй. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Э.Б нь С.М-ийн сонгуулийн ажилд тусалж байсан юм. Талийгаач, сэжигтэн хоёр найзууд. Тэд МАН-ын гишүүн бөгөөд өнгөрсөн 2016 оны сонгуулиар Цогтцэций сумын ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон. Тэд хэдийгээр МАН-аас ИТХ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан ч хоёр жилийн өмнө намаасаа гарсан. Хувийн зөрчил, таарамжгүй харилцаанаас болж намаасаа гарцгаасан байх. Харин энэ жил талийгаач С.М сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бөгөөд сэжигтэн Э.Б нэр дэвшээгүй. Сэжигтэн Э.Б-г дөнгөж сая Ханбогд сум руу аваад явсан. Батлан даалтад гарсан гэх мэдээлэл худлаа. Талийгаачтай хамт архидсан бөгөөд явахаар гараад машиных нь ард зогсож байгааг мэдэлгүй ухрахдаа дайрчихсан юм билээ” гэв.
Сэжигтэн Э.Болдбаатар гэж хэн бэ
Нэр дэвшигчийн аминд хүрсэн Э.Болдбаатар нь 40 настай, эрэгтэй. Тэрбээр 1980 оны арваннэгдүгээр сарын 28-нд төржээ. Баянхонгор аймагт төрж өссөн нэгэн аж. Харин 2012 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүж очсон. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй гэнэ. Тус суманд нүүж очсоноосоо хойш хувиараа бизнес эрхлэх болжээ. Тодруулбал, нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэх, такси үйлчилгээ явуулах гэх мэт ажил хийдэг аж. Дуу цөөтэй бөгөөд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг тэрбээр талийгаачтай 2012 оноос хойш найзалж байгаа юм байна.
Эл хэрэг Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын ... тоотод болсон байна. Талийгаачийг ....УНР улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, амийг нь хөнөөжээ.
| Талийгаач, сэжигтэн хоёр МАН-ын гишүүд байжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |