Хэнтий аймаг Мөрөн суманд 15 настай сурагч охин сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 4-ийн 12:00 цагийн үед охин гэрээсээ “Дэлгүүр орлоо” гээд гараад ор сураггүй алга болсон юм. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрлийн ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн ч охиныг өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Энэ талаар охины ар гэрийнхнээс тодруулахад “Охинтой минь адилхан хүүхэд Улаанбаатар явж байгаа сураг гарсан. Охиныгоо хайхаар аав, ээж хоёр нь Улаанбаатар хотод өчигдөр шөнө ирсэн. Охин минь төлөв даруухан хүүхэд. Хоёр хоногийн өмнө дүү нартайгаа гэртээ толгож байгаад “Дэлгүүр ороод ирье” гэж хэлээд гараад явсан байна лээ. Сумын камерыг шүүж үзэхэд гэрээсээ гараад явж байгаа нь л харагдаж байна. Цаашаа хаашаа явсан нь тодорхойгүй, сэжүүр байхгүй байгаа. Тухайн өдөр сэтгэл санаа нь хэвийн, гэрт хэрүүл маргаан гараагүй байсан. Охиныг олж өгөхөд та бүхнийг туслаач хэмээн гуйж байна. Мөн бидэнд туслаж, охиныг минь хайж байгаа нутгийнхаа удирдлага, иргэддээ баярлалаа” гэв.
Содон шинж тэмдэг богино үстэй, 160 см өндөртэй. Охин алга болох үедээ цэнхэр малгайтай гадуур хувцастай, цэнхэр өмд, хар адууны арьсан гуталтай, харааны нүдний шилтэй явжээ.
Иргэд та бүхэн дээрх мэдээллийг түгээж, охиныг харсан хүн байвал 92069721 85206966 98022002 90576161 98984034 утсаар холбогдож, тус болохыг охины аав, ээж хичээнгүйлэн хүслээ. Охины аав, ээж Улаанбаатар хотод таних хүн, очих газаргүй учир утсаа цэнэглэж чадахгүй байгаа аж.
| АЛГА БОЛСОН ОХИНЫ АР ГЭР: ОХИНТОЙ МИНЬ АДИЛХАН ХҮҮХЭД УЛААНБААТАРТ ЯВЖ БАЙГАА СУРАГ ГАРСАН |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |