Хөлд ороод тэнтэр, тунтар алхаж явсан үрээ хөдөө явуулж, нялх шахуу биетэй ажилдаа орсон эмэгтэй дөрвөн сар эмнэлгийн үүд сахиж, үхэл амьдралтай тэмцэлдэн байна. Тодруулбал, автобусных нь техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж өгөөгүйн улмаас “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдож, жолооч нь хүнд бэртсэн билээ. Тус компанийн жолооч Буянхишиг одоо УНТЭ-ийн Эрчим эмчилгээний тасагт үхэлтэй тэмцэлдэн эмчлүүлж байна. Тэрбээр осолд орсныхоо дараа баруун гар нь хоёр удаа, зүүн гар нь нэг, хөл нь хугаралттайгаас гадна 24 хавирганых нь 22 нь хугарсан, уушги нь бяцарч, тархиндаа цус харвасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Одоо уушги нь бяцралттай, амьсгалах хоолой нь хоорондоо наалдсанаас болж амьсгал нь тасалдаг, хоолойны сетик тавиулах мэс засалд яаралтай орох шаардлагатай байгаа юм. Гэвч осол гарсны дараах өдрүүдэд “Эхний ээлжинд хүнээ эрүүл саруул болгох арга хэмжээ авна. Манайхтай холбоотой янз бүрийн мэдээ гарсан байна. Та нар хэвлэлийнхэнд битгий итгээрэй. Юу ч битгий хэлээрэй” гэж ар гэрийнхэнд нь удаа дараа захиж, компанийнхаа нэр хүндийг хамгаалж байсан “Тэнүүн-Огоо” ХК-ийн удирдлагууд өнөөдөр “Бид ашгийн төлөөх байгууллага биш, улсын даалгаврыг биелүүлж байгаа. Нөхөн төлбөр олгох боломжгүй” хэмээн гэдийж сууна. Бид техникийн бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангаж өгсөн эсэх, жолоочоо эрүүл саруул болгоно гэж байсан амлалтаасаа яагаад буцсан талаар тодруулахаар “Тэнүүн-Огоо” компанийн төв бааз дээр очсон юм.
Эрүүл саруул биетэй байсан жолооч нь компанийн засвар, үйлчилгээний ажилтнуудын ажилдаа хайнга хандсанаас үүдэн эрүүл мэндээрээ хохирч, үхэлтэй тэмцэлдэн байхад нь тэд хариуцлагаас зугтааж, тайлбар мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Тэнүүн-огоо компанийн ерөнхий захирал А.Ганхуяг, засварын инженер Д.Гонгорхүү, диспетчер С.Хүдэрцоож нараас хариуцлага нэхье.
Үнэхээр техникийн бүрэн бүтэн байдлыг нь стандартын дагуу хангасан бол мэдээлэл өгөхөөс татгалзах шалтгаан тэдэнд байхгүй. Гэтэл тэд юунаас айж, мэдээлэл өгөхөөс татгалзан, сэтгүүлчдээс зугтана вэ.Ингээд зогсохгүй ийм харамсалтай хэрэг гарчихсан байхад “Тэнүүн-Огоо” компанийнхан хариуцлагаас мултрах аргаа аль хэдийн олж, хэвтэрт байгаа жолоочдоо хэргийг тохсон байгаа юм. Тодруулбал, Замын хөдөлгөөний нэгдсэн журмын 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зүйл заалтыг зөрчсөн хэмээн ослын хэргийг хаалгажээ. Гэвч үнэн хэрэгтээ автобусны тоормос доголддог, үе үе ажиллагаагүй болдог байсны улмаас осол гарч, жолооч нь хохирсон гэдгийг эх сурвалжууд баталж байна.
“Тэнүүн-Огоо” компани техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөөгүй хэрнээ жолооч нарыг “Автобусаа эвдсэн” хэмээн акт тавиулах арга хэмжээ авдаг байна. Өрөнд орчихгүй гэсэндээ автобусны жолооч нар техникээ аль болох эвдрэл багатай гэж ойлгуулахын тулд засварын инженерүүдэд үзүүлэхгүй явдгийг ч тэд хэлж байсан юм.
Осол гарах үед оройн ээлжнээсээ бууж байсан учраас зорчигчгүй явж байсан. Хэрвээ зорчигч тээвэрлэж яваад осолдсон бол олон хүний амь, нас эрүүл мэндийн асуудал сөхөгдөх байлаа. Компанийн удирдлагуудын одоо гаргаж байгаа араншингаас харахад хэрэв осол гарах үеэр зорчигч гэмтсэн бол “Тэнүүн-Огоо”-гийнхон жолооч бүсгүйд хэргийг тохоншоронд суулгачихаад, өөрсдөө нэр цэвэр үлдэж мэдэхээр байна. Энэ асуудлыг бид эргэн мэдээлэх болно.
| Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангадаггүй “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудад хариуцлага тооцъё |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |