Тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охин хүнд бэртэж, баруун гараа хугалжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 26-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны 86 дугаар байрны гадна талбайд байрлах тоглоом талбайн гулсуур унаж, хүүхэд бэртжээ. Зургаан настай А охин найзтайгаа тоглоомын талбайд тоглож байхад дээрээс нь гулсуур унасан байна. Бид энэ талаар түүний ээж Б.Гэрэлт-Одоос тодрууллаа.
-Тухайн үед яг юу болсон юм бэ. Хүүхэд нь тоглоомын талбайд хэнтэй хамт байсан бэ?
-Тухайн өдөр би ажилтай байсан учраас манай ээж хоёр хүүхдийг минь салхилуулж байсан юм. Бага хүүхдийг тоглуулж байхад том охин минь найзуудтайгаа хамт гулгах гээд гулсуур дээр гарсан гэсэн. Гэтэл шатаар нь дөнгөж гараад л өнөөх гулсуур нь дээрээс нь дараад уначихсан байна билээ. Ямар ч бэхэлгээ байхгүй болохоор унасан байх. Өмнө нь манай хүүхэд тэр тоглоомын талбайд байнга л тоглодог байсан. Эмээ нь над руу залгаж хэлэхээр нь ирээд цагдаа, түргэн дуудаж, яаралтай эмнэлэг явсан.
-Охин нь одоо эмнэлэгт байгаа юу. Биеийн байдал нь яаж байна?
-Охины минь баруун гар хугарсан. Толгой, цээж, хөл хэсэг нь зөөлөн эдийн гэмтэл авсан гэсэн. Уруул болон биеийн ихэнх хэсэг нь хөхрөлттэй, тархи нь доргилт авсан гэсэн. Эмнэлэгт хэвтээгүй гэртээ ирчихсэн байгаа. Гар нь хугарчихсан болохоор хэдэн сар хичээлдээ явж чадахгүй бололтой. Охин минь одоо тоглоомын талбай гэхээр л айж, бэргэж байна.
-Тухайн байр нь дахин төлөвлөлтөөр баригдсан байх аа. СӨХ нь ямар нэг хариуцлага хүлээсэн үү?
-“Цагаан хуаран” СӨХ нь биднээс ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй. Хүүхэд минь хүнд бэртчихээд байхад СӨХ-ийн дарга гэх эмэгтэй “Танай хүүхэд яагаад тоглоомын талбай унагаачихав аа” гэсэн. Тэгэхээр нь би “Миний хүүхдийн гар хугарчихаад байхад юу яриад байгаа юм бэ. Энэ тоглоомын талбайдаа хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг яагаад хангаагүй юм бэ” гэтэл “Би танай хүүхдийн гарыг хугалчихсан биш дээ. Яах гэж тоглосон юм” гэх аятай зүйл хэлсэн. Тэр хүн ч гэсэн хүүхэдтэй, эх хүн байж хүний хүүхэд бэртчихээд байхад тоглоомын үнэ яриад л яваад байсан. Одоогийн байдлаар тоглоомын талбайнхаа тоглоомыг бүгдийг нь аваад явчихсан байна билээ. Хүүхдийн дээрээс гулсуур унасан тухайн үеийн бичлэгийг өгөхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Өнөөдөр арай гэж олж авлаа. Хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын талбайд хүүхэд минь бэртсэнд үнэхээр гомдолтой байгаа.
| Б.Гэрэлт-Од: Зургаан настай охины минь дээрээс гулсуур унаж, баруун гар нь хугарч, зөөлөн эдийн гэмтэл авсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |