Өдийгөөс дөрвөн сарын өмнө Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.Алтансүх бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан.Тэрбээр энэ талаараа “Ер нь бол үл ойлголцол үүссэнээс болж ийм хэрэг гарсан. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би зүгээр ажлаа хийгээд л явж байна” хэмээн ярьсан байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “15 настай охинтой цахим сүлжээгээр харилцдаг байсан. Улмаар хүчирхийлэх гэж завдсан байж магадгүй. Энэ явдлыг эхнэр нь мэдээд охины аав, ээжид хэлсэн юм шиг байна лээ” гэж байлаа. Бид хэргийн талаар Халиун сумын Засаг дарга асан Т.Алтансүхээс тодрууллаа.
-Та Халиун сумын Засаг даргаар томилогдоод хэр удаж байгаа юм бэ. Ажлаа хийж байгаа юу?
-Би 2016 онд Засаг даргаар томилогдож ирсэн. Унаган Говь-Алтай аймгийн хүн. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэгэхээр одоо ажлаа өгчихсөн гэж ойлгож болно.
-Таныг бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юү. Тийм үйлдэл хийсэн чинь үнэн юм уу?
-Юу болсон талаар одоо ярих боломжгүй. Хууль, цагдаагааршалгагдаад энэ асуудал одоо бараг шийдэгдэж байгаа. Тэр үед би албан ёсоор тайлбар өгнө гэсэн бодолтой байгаа.
-Энэ асуудал үнэн болоод та ажлаасаа чөлөөгдсөн юм биш үү. Хүүхэд, хөгшдийг хамгаалах ёстой хүмүүс хүчирхийлээд байж болдог юм уу?
-Намайг хангалттай дарамталж байна. Сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг гаргаж ирээд зогсоо зайгүй балбалаа. Үнэн мөн нь шалгагдаад гараад ирнэ биз. Тэрнээс өмнө би ямар ч тайлбар өгөх бодолгүй байна. Хүүхэд хүчирхийлсэн эсэхийг тогтоох газар нь тогтоогоод надад хэлнэ. Магад тогтоочихсон ч байж магадгүй. Намрын ажил ид үргэлжилж байгаа болохоор би хөдөөгүүр явж байгаад ирсэн. Би ажлаа хийгээд явж болох байсан. Гэхдээ хүмүүст хангалттай адлуулж, нэр төрдөө халдууллаа. Тийм учраас тэвчихгүй ажлаа, өгөх хүсэлт өгсөн.
| Халиун сумын Засаг дарга Т.Алтансүх: Хүүхэд хүчирхийлсэн эсэхийг тогтоох газар нь тогтооно |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |