Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас www.egazar.gov.mn веб сайтыг хэрэглээнд нэвтрүүлж, иргэн төрийн байгууллага хоорондын газартай холбоотой бүхий л харилцааг хөнгөвчилж эхлээд буй. Тэгвэл мөн уг веб сайтыг түшиглэн аливаа хот суурингийн газрын үнэлгээг тодорхойлох шинэ системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Ингэснээр газрын үнийн хэт хөөрөгдхөөс сэргийлэх, газрын суурь үнийг бодитоор тогтоох, иргэн өөрийнхөө газрын үнэлгээг төвөггүй мэдэх гэх мэт боломжуудыг болгож байгаа юм. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаяраас тодрууллаа.
- Эхлээд газрын суурь үнэлгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Газрын харилцааны салбар хөгжихийн хэрээр үнэлгээ чухал асуудал болж байна. Үнэлгээ гэдэг маань эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явж байдаг. Манай улсын хувьд газрын суурь үнэлгээг Засгийн газраас баталдаг. Бид сүүлийн жилүүдэд газрын суурь үнэлгээг илүү бодитой тогтоох талаас нь ажлууд хийж байна. Үүний жишээ нь газрын арилжааг цуглуулаад, арилжааны үнэнд тулгуурласан суурь үнэлгээг тогтоох чиглэлээр ажиллаж байна.
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын үнэлгээг илүү бодитой тогтоох чиглэлээр шинэ систем нэвтрүүлээд байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Бид 2020 онд олон улсад газрын үнэлгээг хийхэд ашигладаг масс үнэлгээний аргазүйг нэвтрүүлсэн. Энэ нь цөөхөн хэдэн газрын үнэлгээг мэдэж байгаа тохиолдолд бусад бүх газрын үнэлгээг хийх боломжтой арга юм. Техник технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цаг үед аль болох хүнээс хамаарахгүйгээр тооцоолол хийх боломжийг олгож байгаа.
- Тэгэхээр газрын үнэлгээ илүү бодитой болж байгаа гэсэн үг үү?
- Тийм. Зах зээл дээр арилжаалагдаж байгаа үнэтэйгээ уялдуулаад илүү бодитой суурь үнэлгээг Засгийн газраас тогтооно гэсэн үг. Анх 1997 онд газрын суурь үнэлгээг тогтоосон байдаг. Уг үнэлгээг 20 жилийн дараа буюу 2018 онд шинэчилсэн. Ингэхдээ бүсчилж тогтоож өгсөн. Байршил, зориулалтаасаа хамаарч ялгавартай тогтоож өгсөн байдаг.
- Газрын үнэлгээг ямар хүчин зүйлүүд өсгөдөг вэ?
- Улаанбаатар хотын хувьд хамгийн чухал зүйл бол байршил. Хотын төв рүүгээ байх тусмаа буюу инженер, нийгмийн дэд бүтэц нь хангагдсан байх тусмаа л илүү үнэтэй болдог гэсэн үг.
- Иргэд өөрийнхөө газрыг үнэлүүлье гэвэл хаана хандах ёстой вэ?
Ямар зорилгоор үнэлгээ хийлгэх гэж байгаа вэ гэдгээсээ хамаарна. Барьцааны зорилгоор уу, эсвэл арилжаалах зорилгоор уу, санхүүгийн тайланд бүртгэх зорилгоор уу гэдгээс хамаарна гэсэн үг. Ерөнхийдөө бол хөрөнгийн үнэлгээний тухай хуулиараа мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүлэх шаардлагатай байдаг. Манай www.egazar.gov.mn гээд цахим сайт байгаа. Энэ вебсайтаас ойролцоо үнийг харах боломжтой. Энэ платформ дээр зах зээл дээр арилжаалагдаж байгаа бүх үнийн мэдээллийг цуглуулж, орон зайн дүн шинжилгээ хийж байна. Жишээлбэл, Ар гүнтийн зусланд газар дунджаар ийм үнэтэй байна гэдэг тойм мэдээллүүдийг оруулсан байгаа.
| Х.Оюунбаяр: Газрын үнэлгээг илүү бодитой тогтоох боломжтой болсон |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |