Гэрэг сэтгүүл уншигчдийн гарт хүрээд 10 жилийн нүүр үзжээ. “The new York Times”-тай хамтын ажиллагааны хүрээнд хийж буй “Turning Points” сэтгүүлийн тав дахь дугаар шинэ оны босгон дээр уншигчдад хүрлээ. Тэгш ойд зориулсан оны сүүлчийн дугаараараа Гэрэг сэтгүүлийн уран бүтээлчид уншигчдад юуг хүргэхийг зорив. Гял цал биш ч энгийн хэрнээ сонгодог өнгийн хавтас 2024 оны дэлхийн хийгээд Монголд өрнөсөн үйл явдлыг өөрсдийн өнгө аяс бүхий нийтлэл, мэдээлэл, гэрэл зургаар хүргэж, 2025 оны хийгээд ирээдүйн дэлхий нийтийн чиг хандлагыг харуулахыг зорьжээ.
Тэгвэл бид “Гэрэг” сэтгүүлээс онцлох таван бүтээлийг танилцуулж байна.
“Хөрөг”, “Зурвас” номын зохиогч, сэтгүүлч Б.Энхцэцэг 18 настай Т.Ариунаагаас МУГЖ Т.Ариунааг бүтээх хүртлэх амьдралын замналыг “Төгс төөрөгдөл” хөрөг нийтлэлээрээ хүргэжээ. 19 настай аав, ээжээсээ хором ч холдож үзээгүй охин ганц чемодантай хувцас аваад Европын орныг зорьж, өнөөдрийн Т.Ариунааг хэрхэн бүтээсэн бэ. Авъяас, хүндлэл, хайр, дурлал, алдар хүнд, зовлон, жаргалыг уудалсан “Төгс төөрөгдөл” нийтлэлийг онцолж байна.

Үндэсний бөхийн барилдаанд олныг шуугиулсан уран барилдаанаараа тодорч буй аймгийн арслан Г.Мөнхбаярыг “Гэрэг” сэтгүүл онцолжээ. Тэрбээр 17 настай сумын заан болж, 2024 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж чимэг нэмсэн. Зайрмаг идэж, кола уусан бичлэг нь олон нийтийн сүлжээнд түгсэн нь бөх сонирхогчид төдийгүй монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн талаараа ч хууч яриандаа онцолсон байна. Үндэсний бөхийг зодог, шуудагтайгаар харж, хүлээж авдаг ойлгодог хэвшмэл хэв маягийг эвдсэн гэрэл зургийг ч уг бүтээлээс онцлох нь зүйтэй болов уу.
.jpeg)
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг ажиллаж байх хугацаанд Үндэсний аюулгүй байдлын Дэд зөвлөхөөр ажиллаж байсан, “After the fall: The Rise of Authoririanism in the Word Made” номын зохиогч Бэн Раудсын нийтлэл “Би Трап шиг эрчүүдийг судалсан. Тэдний ялалт тохиолдол биш” нийтлэлийг орчуулагч О.Амартүвшин орчуулан нийтэлжээ. Дэлхийд өрнөсөн оны онцлох улс төрийн гол сэдэв АНУ-ын сонгууль болон Дональд Трамп ялалт байгуулсан явдал байв. Уг нийтлэлд дан ганц Ерөнхийлөгч Трампын ялалт төдийгүй дэлхийн улс төрийн хандлага, тогтолцооны өөрчлөлтийг онцлон нийтэлжээ.
Хиймэл оюун ухаан, хүн төрөлхтний хувьсал, технологийн дэвшлийн талаарх хэд хэдэн нийтлэл багтаасны нэг нь орчуулагч Н.Өнөржаргалийн “ХҮН ТӨРӨЛХТӨН БОЛОМЖ ӨГВӨЛ ХИЙМЭЛ ОЮУН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХУВЬСГАЛ ХИЙНЭ” нийтлэл байв.
2025 оноос хойш хиймэл оюун ухаан буюу AI бизнесийн салбар болон хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөөлөөлөх бол.
Хэрэв зээ бид “Бээ нэг” гэхээс B1 гээд гарчиглачихсан бол барилга, байшингийн хамгийн доод давхар гэдгийг төвөггүйхэн ойлгочихно гэх бодол сэтгүүлийн хуудсыг эргүүлж байхад бодогдов. Бидний анзаардаггүй B1 давхрыг гэрэл зургийн нүдээр хэрхэн уралсныг Гэрэг сэтгүүлийн гэрэл зургийн агшнаас харж болох нь.
| “ГЭРЭГ” СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН БҮТЭЭЛ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |