.jpg)
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход манай төв хүчилтөрөгчийн нэгдсэн системд бүрэн холбогдох боломжтой болох юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид цаашид эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч төвтэй болох зорилт тавьсан” хэмээн төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулсан. Төвийн үйл ажиллагаатай танилцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комлан “Олон улсын хүүхдийн хавдрын эсрэг өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж байгаадаа баяртай байна. Бид энэ онд тус төвтэй хамтран нярайн эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийн бууруулах, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр шинээр байгуулахаар ажиллаж байна.
.jpg)
Бид өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилтныг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан туршлагатай. Энэ ажлаа ч мөн үргэлжлүүлнэ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах маш сайн системийг бий болгосон учраас бид хамтран ажиллахдаа баяртай байдаг” хэмээсэн юм.
Тэрбээр мөн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч амны хөндийн эрүүл мэнд буюу хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор цогц ажлыг хийж байгааг дуулгалаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, тэдэнд бэлгийн боловсрол олгох, зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтэж бэртэх тохиолдлыг бууруулах чиглэлд холбогдох газруудтай хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Хамтын ажиллагааны үр дүнд олон нийтэд мэргэжлийн түвшинд мэдээлэл хүргэх боломжтой болно гэдгийг талууд онцолж байлаа.
Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан тус төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, хавдрыг ялан дийлсэн баатруудад баяр хүргэв. НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн хавдрын эмийг худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулж, хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон хими эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм.
| ЭХЭМҮТ: ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, ЗҮРХНИЙ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХАД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТАРНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |