ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев болон “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхан ирэх аравдугаар сарын 8-10-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллах юм. Энэ үеэр Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын 38 дахь төвийг тус аймгийн төвийн ерөнхий боловсролын "Мэргэд" дунд сургуульд, 39 дэх төвийг ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн дэргэд, Хужирт сумын дунд сургууль дээр 40 дэх, Хархорин сумын дунд сургууль дээр 41 дэх төвүүдийг тус тус нээхээр А.Р.Базархандаев, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар уулзаж тохирсон юм.
Мөн уулзалтаар Орос Монголын дипломат харилцааны түүхэн 100 жил, Орос-Монголын найрамдлын 61 дэх сарын хүрээнд Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлтэй хамтран Бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалтыг Арвайхээр хотод явуулах зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Бүсийн сонгон шалгаруулалтаар Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай аймгуудын 12-р ангийн сурагчид, орос хэл судлаач багш нар ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах, мэргэжил дээшлүүлэх эрхийн төлөө мэдлэг оюунаа сорих юм.
Түүнчлэн Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Улаанбаатар дахь "Русский Дом" /ОШУСТ-ийн салбарыг Өвөрхангай аймагт байгуулах санаачилга дэвшүүлснийг “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн нэн таатай хүлээн авч, дэмжихээ илэрхийллээ. Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг дэмжиж хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, цаашид улам өргөжүүлэхэд түлхэц болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, олон улсын аялал жуулчлалын дорвитой төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлснийг мөн хэлэлцэж, тодорхой ажлуудыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
| Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай аймгийн төгсөх ангийн сурагчид ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн төлөө өрсөлдөнө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |