Үндэсний үйлдвэрлэгч "Монпеллетс" компани хонины ноосоор 100 хувийн органик бордоо үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлээд зогсохгүй Евродын орнуудад гаргаж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрах хэлэхдээ, "Анх бид Европын холбоо болон Герман улсын Засгийн газартай хамтран, өөрсдийн санхүүжилтээр хонины ноосноос бордоо гаргах судалгааг эхлүүлсэн. 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд сайн чанарын бордоо бэлэн болсон" гэдгийг онцолж байна. Тэрээр судалгаа, туршилтад ихэнх хугацааг зарцуулж, Германы туршилтын үйлдвэр рүү явуулж шинжлүүлэхэд азотын найрлага өндөр, сайн чанарын бордоо гарсан нь батлагдснаар Монголд үйлдвэрээ барьжээ.
2018 оны намар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2019 оноос бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл авснаар өнгөрсөн оноос эхлэн Герман улсад гаргаж байна. Харин дотооддоо малчид, газар тариалан эрхлэгчид, хүнсний ногоо тариалж буй иргэд, ААН, хоршоодтой хамтран ажиллаж эхэлжээ. Ус хэрэглэхгүй буюу ноосыг угаахгүйгээр боловсруулан шахаж гаргасан химийн найрлагагүй органик бордоог Турк улсад экспортлохоор хамтран ажиллаж байна. Франц, Их Британи зэрэг Европын бусад улс орноос бордооныхоо загвар, бүтээгдэхүүнийг ирүүлэх хүсэлт тавьжээ. Эдний бүтээгдэхүүн нь Швейцарт төвтэй Органик газар тариалангийн институтэд Монгол Улсаас албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц органик бүтээгдэхүүн болоод байна.
.jpeg)
Түүнчлэн мөн дотоодын үйлдвэрлэгч "Эко-Ноос" ХХК хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон улсад экспортолж байна. Тодруулбал, эднийх монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материал үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр дүнд монголчууд дотооддоо хортон шавжаас хамгаалсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортолж байна. Тус компанийн "Хаан ноос" нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй, дулааныг удаан хадгалдаг давуу талтай аж.

Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг япончууд хэдийн судлан тогтоожээ.
| Монгол хонины ноосоор хийсэн бордоог европт экспортолж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |