“Эх орондоо үйлдвэрлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг “Авдар Тойс”-ын үүсгэн байгуулагч Э.Мөнхбилэгийг урьж, туршлагаас нь уншигч, бүтээгч залуустайгаа хуваалцахыг зорилоо.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Э.Мөнхбилэг гэдэг. Хоёр хүүхдийн ээж, БНХАУ-д хувийн бизнес эрхэлдэг, эгэл жирийн нэгэн эмэгтэй.
.jpg)
-Анх бизнесийнхээ санааг хэрхэн олж байв. Хэр удаан бодож, төлөвлөж байж биелэлээ олсон бэ?
-Ээж болсон минь анх хүүхдийн хэрэглээтэй холбоотой бизнесийн салбар луу орж ирэхэд нөлөөлсөн. Хүүгээ ой гарантай байхад хүүдээ авч өгмөөр, бие бялдрыг нь хөгжүүлэх тоглоом энэ том зах зээлээс хайгаад олоогүй. Нэг бодлын итгэмээргүй ч, үнэхээр хайгаад олдохгүй болохоор нь өөрсдөө хүүдээ зориулж, анх бие бялдар хөгжүүлэх модон комплекс хийж өгч байлаа. Анхандаа ямар нэгэн бизнес хийх санаа агуулаагүй л дээ. Гэхдээ яваандаа эргэн тойрны хүмүүсээс хүсэлт ирснээр нөхөр бид хоёр үзээд алдъя гэж шийдсэн. Бидэнтэй хамтрах үйлдвэр олж, анхны таван ширхэг комплексийн захиалга байршуулж байв. Нэг жил орчим болоход тогтмол захиалгатай болчихсон, бид бүтэн цагаар энэ бизнестээ анхаарах болсон.
.jpg)
-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Хамгийн том саад бол айдас, өөртөө итгэлгүй байдал гэж боддог. Дараа нь анхны хөрөнгийн асуудал орно. Гэхдээ хөрөнгийн асуудлыг шийдэх нь эхний асуудлыг бодвол тийм хэцүү биш. Энэ төрлийн бизнест зах зээл байгаа нь харагдаж байсан болохоор бусад асуудлыг даван гарахад хавьгүй амар байжээ.
-Ажлынхаа онцлогийг уншигчдад маань талбарлаж өгвөл?
-БНХАУ-д өрсөлдөөн их учир энд маш хурдтай ажиллах хэрэгтэй байдаг. Энэ л онцлог болов уу.
-Анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?
-Анх хоёулахнаа эхлүүлж байсан бол гурван жил хагасын дотор 11 ажилтантай болж, өргөжсөн байна.
-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Бид одоогоор гаднын олон орон руу тоглоомоо экспортолж байна. Бусад оронд танигдаж, улам өргөжихөд тоглоомын дизайн, чанар болон ямар үнэ цэнийг хүүхэд, гэр бүлд санал болгож байгаа нь гол шалгуур болдог. Тийм болохоор бүтээгдэхүүнийхээ алхам бүрт маш хариуцлагатай, тууштай ажиллах хэрэгтэй болдог доо.

-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар манай уншигчдад товч сонирхуулбал?
-Манай бүтээгдэхүүн маш олон шат дамжлагатай бүтдэг. Загвар гаргаж, туршилт хийж, материалаа цаг тухайд нь авч бэлдэн, бэлэн болгоод бүтээгдэхүүн бүрийг боож, баглаад хэрэглэгчийн гарт хүртэл олон хүний хариуцлагатай ажил явагддаг. Их сонирхолтой мөртлөө хэцүү ажил шүү.
-Ижил төрлөөр бизнес эрхлэгчдээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлогтой вэ?
-Манай тоглоомуудыг олноор үйлдвэрлэх боломжгүй. Учир нь, бидний гаргасан загвар болон ашигладаг материалын хувьд олноор үйлдвэрлэх боломжгүй юм. Ингэснээр илүү чанартай бас аюулгүй бүтээгдэхүүн төрдөг гэсэн үг. Бүтээгдэхүүний түүхий эдийн 90 хувь буюу мод, будгаа бид хүүхдэд хамгийн ээлтэйгээс нь гаднаас авдаг.
-Алсын хараагаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Хүүхэдтэй айл бүрийн мэддэг, дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч болохыг хүсч байна.
-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад өгөх зөвлөгөө танд бий юү?
-Шинэ зүйл хийж оролдох их гоё. Алдсан ч эргээд харахад олон зүйл сурчихсан байдаг. Нөхөр бид хоёр хүүхдийн тоглоом хийж эхлэхээс өмнө амьдардаг хот дотроо цэцэг хүргэлтийн бизнес эрхэлье гээд оролдож үзэж байлаа. Энэ бизнес маань бүтэлгүйтэж, бид оруулсан багахан хөрөнгөөрөө шатаж байсан л даа. Гэхдээ энэ туршлагагүйгээр бид өдий зэрэгт хүрэхгүй байсан байх. Энэ алдаа бидэнд Хятад шиг том зах зээлтэй газар ганцхан хотод суурилсан бизнес хийгээд дэмий гэдгийг ойлгуулсан юм. Мөн энэ үед л анх “Таобао” (эндэхийн хамгийн том онлайн худалдаа хийдэг платформ) дээр цэцгийн дэлгүүр нээснээр хэрхэн ажилладаг талаар анхан шатны ойлголттой болсон. Дараа нь тоглоомын дэлгүүр болгож өөрчлөхөд энэ мэдлэг маань их хэрэг болж билээ. Мөн хамгийн чухал хичээл бол сонирхолтой санагддаггүй салбартаа зөвхөн ашиг харж, бизнес эрхлэх дэмий гэдгийг ойлгосон доо. Хувийн зүйлээ хөгжүүлж, өсгөж томруулахад маш их эрч хүч хэрэг болно. Дуртай зүйл чинь биш бол тэр их эрч хүчийг олох маш хэцүү.

| Эх орондоо үйлдвэрлэв: “АВДАР ТОЙС” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |