Энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв” буландаа Монгол эсгийгээр тоглоом үйлдвэрлэгч “Felt Family” компанийн үүсгэн байгуулагч А.Чанцалдуламыг урьж оролцууллаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Авирмэдийн Чанцалдулам гэдэг. Би нягтлан бодогч мэргэжилтэй. “Felt Family” Монгол эсгий тоглоом үйлдвэрийн үүсгэн байгуулагч.

-Анх хэрхэн бизнесийнхээ санааг олж байв. Хэр удаан бодож, төлөвлөж байж биелэлээ олов?
-Хүүхдээ хараад гэртээ суухдаа юу хийх вэ гэж судалж байгаад гадаад сайтууд дээрх эсгий урлалын зургууд гоё харагдаад хийхийг хүссэн. Их хугацаа ороогүй дээ.
-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Монгол эсгийний олдоц маш муу байсан болохоор, ноосоо аваад ээжээрээ эсгий хийлгээд тоглоом хийж эхэлсэн. Эсгийний чанарын хувьд сайн, муу гээд янз бүр болоод хаягдал их гардаг байсан. Эхэндээ эсгийгээ гэртээ хийгээд ээжийгээ ядраагаад хэцүү байлаа. Одоо бид нимгэн эсгий үйлдвэрүүдээс материалаа аваад хийж байгаа болохоор эсгээд хийхэд амар байна. Мэдээж бага хэмжээгээр эсгийгээ хийсээр байгаа. Бид урлангаа нээгээд арав ч хоноогүй байтал хөл хорио тогтоогоод урлан дээрээ очиж чадахгүй хэцүүхэн байдалд орчихлоо. Мөн санхүүгийн асуудлууд ч их тулгарч байна. Ямар ч байсан даваад гарах гээд үзнэ дээ.

-Ажлын тань онцлогоо хэрхэн хардаг вэ?
-Маш их гар чимхлүүр ажиллагаатай болохоор цаг хугацаа маш их ордог. Гэхдээ монгол эсгийгээрээ Монголдоо гоё бүтээлүүд үйлдвэрлэж байна гэсэн бодлоор урам зоригтой хийж байна.
-Анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?
-Ээжтэйгээ хоёулхнаа эхэлж байсан бол одоо хоёр үндсэн, хоёр гэрээт, нэг цагийн ажилтантай байна. Манай урлангийнхан ер нь гэртээ хүүхдээ хардаг ээжүүд. Гэрийн ажлынхаа хажуугаар дуртай юмаа хийгээд бага ч гэсэн орлого олдог.
-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Цар тахлаас л шалтгаалах болоод байна. Хэрэв Монгол дотооддоо вирус алдаагүй, хориг тавиагүй бол бидэнд төлөвлөсөн, хийх юм зөндөө байлаа.

-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч сонирхуулбал?
-Ноосоо самнах, эсгийгээ дарах, эсгэх, оёх, чимэглэх гээд дарааллаар ажилладаг даа.
- Ижил төрлөөр бизнес эхлэгчдээс танай бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?
-Манай бүтээгдэхүүний материал маш сайжирсан. Эсгий нийлүүлдэг үйлдвэрүүдтэйгээ хамтраад улам гоё зүйлс бүтээнэ гэж найдаж байна.

-Алсын хараагаа хэрхэн харж байна вэ?
-Жуулчдад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна.
-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад өгөх зөвлөгөө?
-Тууштай байхад мөрөөдөл биелдэг. Мөн их ажиллах тусам аз дайрдаг гэдэг үг үнэн шүү. Биднийг ярилцлагадаа оруулсан танай сайтын хамт олонд маш их баярлалаа. Энэ ярилцлагаараа дамжуулаад надад тусалж дэмжсэн Бажуна, Мэсги, Ариунаа Алтан, Цэнд-Аюуш, Тунгалаг, Бумдарь нартаа маш их баярлалаа. Мөн ээждээ надад итгэж, намайг үргэлж дэмждэгт маш их баярладаг шүү гэж хэлмээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Felt-family-LLC-





| ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭВ: Эсгийгээр урлагч “Felt Family” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |