Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022.03.01 – 05.31-ний өдрийг дуустал зарлаад байна.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны 2 дахь хагас сарын 14 хоногийн урамшууллын эздийг 2022.04.04-ний өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Урамшууллын эздийг Төрийн банкны төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
“Мөрөөдлөө Хадгалъя 2” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2022.04.18-ны өдрийн даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой. Аяны хугацаанд сугалааны эрхээ Төрийн банкны www.statebank.mn вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.
Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.
Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
| Мөрөөдлөө хадгалъя - 2” хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдугаар хагас сарын урамшууллын эзэд тодорлоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |