Хэмнэлтийн горимд шилжихгүйгээр эдийн засгийн хямралыг даван туулах боломжгүй гэдгийг Эдийн засгийн формд оролцож үг хэлсэн олон хүн хэлж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдааны үеэр хэмнэлтийн горимд шилжих уриалга дэвшүүлсэнд бухимдсан, буруушаасан хандлага анзаарагдсан билээ. Тэрбээр хэмнэлтийг төрийн байгууллагууд бүх үйл ажиллагаандаа хийж, цар тахал түүний дараах дайны нөхцөл байдлыг даван туулах агуулгаар хэлсэн гэдэг.
Сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж байна гэдэг хэмнэлт. Гэрээсээ өдрийн хоолоо авчирч идэж буй хүн бас л мөнгөө хэмнэж байна гэсэн үг. Шинэ хувцас авахгүй энэ хаврыг давах гэж буй бүсгүй та ч хэмнэлт хийж байна шүү дээ. Машин орхиж, алхаад ажилдаа ирж буй залуу та ч хэмнэлт хийж байгаа юм.
Энэ бүхний үр дүнд хуримтлал үүснэ, эрүүл мэндээ хамгаалж буй сайн үр дагавар юм. Тиймээс хэмнэлтийн уриалгад эмзэглэн бухимдахын хэрэг юусан билээ.
Төрийн албаныхан хэмнэлтийн горимд үлгэрлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга анхааруулсан төдий зүйл. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн хоёр жил ойгоо тэмдэглээгүй сум, аймгууд энэ зун тэмдэглэхээр зэхэж байгаагаа хойшлуул гэлээ. Төрийн албаныхан шинэ машин тэрэг худалдан авахаа түдгэлзэ гэв.
Баяр ёслол зохион байгуулах, аялж зугаалах, бэлэг дурсгал өгөх, дайллага цайллага хийх, шагнал урамшил олгох гэх мэтэд зарцуулах зардлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг санууллаа.
Нийгмийн тэгш хуваарилалт, дундаж чинээлэг давхаргыг дэмжих төрийн бодлогын цаад мөн чанар хэмнэлтийн бодлогод зохицож буй юм. Тансаг хэрэглээг хязгаарлаж, үргүй зардлын хэмнэл нь нийгмийн зорилтот бүлэгт дахин хуваарилагдаж хүрч таарна.Тиймээс хэнийг юугаа хэрхэн хэмнэхийг уриалсныг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар бол эдийн засагч, улстөрч. Бага залуугаасаа банк санхүүгийн салбарт ажиллаж, банкны салбарын реформыг удирдаж явсан хүн гэх.
Түүнийг нийгмийн ухамсарт хэсэг хүлээн зөвшөөрч, оюунлаг, эх оронч байдалд талархдаг. Тэрбээр олон түмэнд таалагдах гэж, тал засах гэж үг хэлдэггүй. Бодит байдлыг эргэцүүлэн дүгнэж, дүн шинжилгээ хийж, чуулганы индэр дээрээс хариуцлагаа хүлээж үгээ хэлдэг улстөрч гэж олон хүн дүгнэдэг юм билээ.
Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдсэн нөхцөлд хэмнэх л хэрэгтэй. Бүгд бизнесийн зарчмаар ажиллаж амьдарч байна. Хэмнэлтийг зааж зааварлалаа гэж хийрхэн чарлалдахын хэрэг юу байна. Бодит бэрхшээлийг туулах хамгийн энгийн аргыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн, анхааруулсан төдий гэдгийг дахин сануулж хэлье.
| ХЭМНЭХ НЬ ХЭЗЭЭ Ч БУРУУ ҮЙЛДЭЛ БИШ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |