Монголбанкны ам.долларын ханш 3410 төгрөгт хүрчээ. 2024 он гарснаас хойш ханш нь бага зэрэг суларч, тогтворжиж байсан ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн сарын хугацаанд эргэн чангарч 3410 болов. Гэсэн ч сарын дотор 25 төгрөгөөр өссөн ам.долларын ханшийн өсөлт дөнгөж эхэлж байгаа гэх бөгөөд ойрын хугацаанд ам.долларын ханш эргэн чангарч, төгрөг “цаас” болох эрсдэл үүсээд байна.
Оны эхний есөн сарын турш төгрөгтэй харьцах ханш нь тогтворжиж байсан ам.долларын ханш эргэн чангарч эхэллээ. Тухайлбал, 2024 оны эхний гурван улиралд ам.долларын ханш 3374-3382 төгрөгт хэлбэлзэж байсан бөгөөд оны эхний дөрвөн сард 3376 төгрөгийн дундажтай байсан ч тавдугаар сараас 3381 төгрөг болж, бага зэрэг өссөн. Харин түүнээс хойш ам.долларын ханш эргэн тогтворжиж, сарын өмнө буюу аравдугаар сарын 10-ны байдлаар 3385 төгрөгийн ханштай байлаа. Гэсэн ч энэ сарын 10-ны буюу өнгөрсөн ням гарагийн Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 3410 төгрөгт хүрсэн байна.

Ингэснээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш эргэн чангарч, өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад нэг хувиар буурсан, 2022 оны үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн суурь он буюу 2005 оны үетэй харьцуулж үзэхэд, 179 хувиар өсжээ.
Дээр дурдсаны адил ам.долларын ханш эргэн чангарч, өнгөрсөн оны сүүлчийн түвшинд хүрч байна. Жишээлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3410 төгрөг байсан. Улмаар ам.долларын ханш өнгөрсөн гуравдугаар сарын дундуур 3374 болж буурсан бөгөөд 3374-3382 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Гэсэн ч ердөө ганц сарын дотор ам.долларын ханш эргэн чангарч, 25 төгрөгөөр өссөний шалтгаануудын нэг нь арилжааны банкууд хөөрөгдөл үүсгэж байгаатай холбоотой байж болзошгүй гэнэ. Тодруулбал, Монголбанкны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хаалтын ханш 3410 төгрөг байсан бол,
Энэ мэтчилэн Монголбанкны ам.долларын ханшийг арилжааны банкууд 2-18 төгрөгийн илүү үнээр зарж байгаа нь ам.долларын төгрөгтэй харьцах ханшид хөөс үүсгэж байж болзошгүй талаар эдийн засагч, шинжээчид анхааруулж байна.

Дэлхийн зах зээл дээр ч ам.долларын бусад валюттай харьцах ханш чангарч, индекс нь өсөж, өнгөрсөн долоо хоногийн тэргүүлсэн үзүүлэлттэй дуусгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахаар болсонтой холбоотойгоор өнгөрсөн баасан гарагаас ам.долларын ханш чангарч, бусад голлох валютын ханш суларчээ. Тодруулбал, “Bloomberg”-ийн “Dollar Spot Index” нь өнгөрсөн долоо хоногийн арилжааны сүүлийн өдөр 0.8 хувиар өссөн бөгөөд эсрэгээрээ Норвеги, Шведийн крон, Австрали, Шинэ Зеландын долларын ханш нэг, еврогийн ханш 1.1 хувиар суларсан байна. Түүнчлэн “Хедж” сан болон хөрөнгийн менежерүүд, арилжаачид сонгуулийн дүн гарахын өмнөхөн 17.6 тэрбум ам.доллар худалдан авсан нь ам.долларын ханшийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа аж.
Түүнчлэн Дональд Трамп Цагаан ордныг удирдах ирэх дөрвөн жилийн хугацаандаа тарифыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд түүний амлалт ам.долларын ханшид дэмжлэг болж, ирээдүйд ам.долларын бусад голлох валюттай харьцах ханш үргэлжлэн өсөх төлөвтэй байна.

| АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЭРГЭН ЧАНГАРЧ, ТӨГРӨГ “ЦААС” БОЛОХ УУ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |