Зах зээл дэх түүхий эд, уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ ханшийг судалдаг "Fastmarkets" агентлагийн шинэ судалгаагаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнэ тогтмол өсөж байсан лити, кобальтын үнэ огцом нэмэгдэж, зах зээлийн эрэлт нь хэд дахин нэмэгджээ. Мөн никелийн ханш чангарч байгаатай холбоотойгоор бусад түүхий эдийн үнэ даган өсөж, эрэлт нь ч нэмэгдэж байгаа аж.
-ЛИТИ, КОБАЛЬТЫН СПОТ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА-
Цахилгаан автомашины баттерей үйлдвэрлэхэд ашиглахад лити, кобальт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүхий эдийн зах зээлийн гол тоглогч байлаа. Ялангуяа өнгөрсөн 2022 онд 87 хувиар ханш нь нэмэгдээд байсан литийн гидроксидын спот үнэ ердөө өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт 36 ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гарагт 39 ам.доллар болж нэмэгджээ. Харин кобальт өнгөрсөн долдугаар сарын 28-ны байдлаар тонн нь 31-32 мянган юань байсан бол энэ сарын 4-нд 30-31.5 мянган юань буюу 4373 ам.доллар болсон байна.

Хэдий зах зээл дэх ханш нь сулрахгүй байгаа ч эрэлт нь өдөр ирэх тутамд нэмэгдсээр байгаа лити, кобальтын олборлолт, үйлдвэр, ашиглалтад дэлхийн орнууд өөр өөрийн шинэ гаргалгаа гаргаж эхэлжээ. Үүний нэг нь Их Британийн "Тата групп" ашиглахаа больсон, хаягдсан автомашины аккумлятороос лити, кобаль гаргаж авах боломжтойг мэдэгдэж, үйлдвэрийн туршилтын ажлаа эхэлсэн. Мөн "Тата групп"-ийн явуулж байгаа ижид төстэй олон хөтөлбөр дэлхийн орнуудад хэрэгжиж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор лити, кобальтын эрэлт оны эцсээр бага зэрэг буурч, үнэ нь доош унах төлөвтэй байгааг эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм байна.
"Fastmarkets"-ийн судалгаагаар цахилгаан автомашины баттерейд мөн л ашиглахад никель сульцатын үнэ, ханшид өөрчлөлт оржээ. Никель сульфатын ханш он гарснаас хойш байр сууриа 19 мянган ам.долларт баяр сууриа хадгалж байгаа бөгөөд наймдугаар сарын гарснаас хойш тав орчим хувиар өсөж, 20 мянган ам.доллар хүрээд байгаа талаар "Business Insider" мэдээлжээ.

Мөн зах зээл дэх никелийн ханш чангарч байгаа нь уран, нүүрс, зэсийн ханшид ч нөлөөлж, савлагаа үүсэхгүй тогтмол үнэ гараад байгаа юм байна. Үүнээс онцлох нь алт. Унц нь 1950 ам.долларын босго давж, түүхий эдүүдээс хамгийн олны анхаарлыг татаад байсан үе саяхан. Тэгвэл дэлхийн томоохон агентлагуудын эдийн засагч, шинжээчийн онцолсноор зах зээл дэх алтны ханш бага багаар суларч байгаа бөгөөд ирэх саруудад үнийн уналт үргэлжилж болзошгүй байна.
Эцэст нь, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор эрэлт нь буураад байсан нүүрсний ханшид хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, далайгаар тээвэрлэдэг нүүрсний хэмжээ огцом буурч, газраар тээвэрлэлт хийдэг түүхий нүүрс, коксжих нүүрсний эрэлт бага багаар сэргэж байгаа гэнэ. Зах зээл дэх газраар тээвэрлэлт хийдэг түүхий нүүрсний үнэ 146.5 ам.доллар буюу өнгөрсөн долоо хоногийнхоосоо 2.5 хувиар өсжээ. Хэрэв нүүрсний хамгийн том экспортлогч, импортлогч, хэрэглэгч БНХАУ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд амлаж байсан шигээ эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулж чадвал зах зээлд нүүрсний үнэ "хог дээр" үсэрч болзошгүй гэнэ.

| ЗАХ ЗЭЭЛ: Никель, лити, кобальтын үнэ огцом өсөж, түүхий эдийн эрэлт хэд дахин нэмэгдэв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |