Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудыг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад Монфүүд ХХК-ийн Мовъёос брэндийг онцолж байна.
Хөтөлбөрийн хүрээнд зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд тус байгууллагын эрхэм зорилго, ирэх 5 жилийн алсын харааг хамтран тодорхойлж, түүнд тохирсон стратеги төлөвлөгөө, бизнес модель болон үйл ажиллагааны процессыг дахин зураглаж, сайжруулан гаргасан юм. Тодорхойлсон зорилт, төлөвлөгөөнд хүрэхэд тухайн байгууллагын хүний нөөц чухал үүрэгтэй тул ажилтан бүрийн зорилгыг тодорхойлох сургалтыг давхар зохион байгуулж, байгууллагын зорилготой холбож өглөө.
Мөн Мовъёос брэндийн ментороор Bluefin группийн Ерөнхий захирал П.Ганбат ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсанаас гадна брэндийн цар хүрээг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажилласны үр дүнд Мовъёос брэндийн борлуулалтын орлогыг сард 100,000,000₮-өөр нэмэгдүүлж чадсан юм.
“Менторшип” хөтөлбөр нь Монфүүд ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжих эхлэлийг тавьсан чухал ач холбогдол бүхий төсөл болж чадсан тул зохион байгуулагч Голомт банкны зүгээс уг хөтөлбөрийг энэ жил дахин хэрэгжүүлж, илүү олон бизнес эрхлэгчид, байгууллагуудыг дэмжихээр төлөвлөөд байна.
Мовъёос брэнд нь: 2014 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 10,000 гаруй хэрэглэгчтэй, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Тус брэнд нь хүнсний нэмэлт бодисгүй, үр тариа голлосон, эрүүл мэндэд ач тустай, эко бүтээгдэхүүнийг Монгол орны өнцөг булан бүрт түгээгээд зогсохгүй эрүүл өглөөний хоолоор хэрэглэгчдийнхээ амьдралын зөв хэв маягийг дэмжин ажиллаж байна.
| Мовъёос брэнд “Менторшип” хөтөлбөртэй хамт |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |