УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Оюунбаатараас гантиг чулуу олборлолтын талаар тодрууллаа.
-Манай оронд хэчнээн гантиг чулууны орд байдаг вэ. Тус бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулдаг вэ?
-Монгол Улсад өнгөлгөөний чулууны орд, илэрц Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт A, B, С зэргээр нийт 35.147.8 мянган шоо метр блансын хүдэр ашигт малтмалын нөөцийн блансад бүртгэлтэй. Үүнээс гантигийн 3.533.5 мянган шоо метр блансын хүдрийн нөөц бүртгэгдсэн байна. АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар гантигийн нийт долоон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн 0.4 хувь юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумын нутагт орших гантигийн ордод “Үнэн бэх” ХХК тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
-Гантиг чулууг эрх бүхий хувийн компаниуд Хятад Улс руу зөөвөрлөдөг хэмээн иргэд санал, гомдол гаргадаг. УУХҮЯ энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Гантиг олборлож буй аж ахуйн нэгжүүдийн ажлын тайлангаар 2018 онд 3.2 мянган тонн, өнгөрсөн онд гурван мянган тонн гантиг олборлосон байна. Мөн өнгөрсөн онд 8.8 мянган тонн гантиг, травертин, карбонат чулуу экспортолсон. Харин энэ онд 3.2 тонн гантиг, травертин, карбонат чулууг импортоор авсан талаар Гаалийн Ерөнхий газраас гаргадаг экспорт, импортын барааны гүйцэтгэлийн мэдээнд дурдсан байна. Гаалийн ерөнхий газрын импортын мэдээнээс үзэхэд Монгол Улсын гантигийн хэрэглээ төдийлөн их биш буюу улсын хэмжээнд олборлож байгаа бүтээгдэхүүнээс харьцангуй бага. Манай улсад мөрдөж байгаа хууль, журмын хүрээнд гантигийг экспортлох асуудлаар ямар нэгэн хориг байхгүй бөгөөд ашигт малтмалын нөөц эзэмшиж, ашиглаж байгаа уул уурхайн компаниуд нь дотоодын зах зээлийн багтаамжид тулгуурлан бүтээгдэхүүнээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
-Дотооддоо гантиг боловсруулах боломж ямар байна вэ. Олборлолтод ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?
-Гантигийн олборлолтын технологийг ордын уул, геологийн нөхцөлөөс шалтгаалан сонгож, алмазан татлагат машин, цагирган хөрөө зэрэг тоног төхөөрөмжүүдийг олборлолтод өргөн ашиглаж байна. Гантиг олборлох ажил нь хэвтээ чиглэлд алмазан татлагат тоног төхөөрөмжөөр, босоо болон хөндлөн чиглэлд цагирган хөрөө болон гинжит хөрөөгөөр тус бүр гүйцэтгэнэ. Алмазан татлагат машинд зориулан хэвтээ ба босоо чиглэлд гидравлик өрмийн машинаар нүх өрөмдөн гүйцэтгэдэг.
| Ц.Оюунбаатар:Өнгөрсөн онд 8.8 мянган тонн гантиг, травертин, карбонат чулуу экспортолсон |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |