Цар тахлын үед Монголын эдийн засаг 10 гаруй хувиар агшсан муу үзүүлэлттэй гарч, импорт, экспорт “тэг зогсолт”-д орж, дефолт болох эрсдэл тулаад байв. Тэр үеэс хойш эдийн засгаа сэргээх ажлуудыг шат дараатай хийж, экспортоо хэвийн хэмжээнд аваачсан ч аварч чадалгүй унагачих бололтой. Хэдий Монголын уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт хэвийн хэмжээнд хүрч, зарим үед давуулан биелүүлж, экспортын өсөлтөөрөө ОХУ, Австралийг ардаа орхисон ч Монголын коксжих нүүрс БНХАУ-ын компаниудад гологдож, экспортын орлого буурах эрсдэлтэй тулаад байгаа юм байна.
Өнгөрсөн оноос хойш Монгол бусад улстай харьцуулахад нүүрсний экспортоо сайн өсгөсөн үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, 2023 оны эхний найман сард нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая орчим тоннд хүрсэн нь экспортын зорилтоо давуулан биелүүлсэн явдал болсон. Тиймдээ ч энэ онд үргэлжлүүлэн нүүрсний экспортын биет хэмжээг 52 сая тоннд хүргэх зорилт тавьсан байдаг. Мөн нүүрс тээврийн автомашин гардаг боомтуудад хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа нь ирэх онд нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойг шинжээчид хэлж байна.

Улмаар Монгол Улс нүүрсний экспортын өсөлтөөрөө ОХУ, Австрали тэргүүтэй томоохон нүүрс нийлүүлэгч орны жагсаалтыг тэргүүлж эхлээд байгаа ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж, “өндрөөс унах” магадлалтай гаднын шинжээчид тайлбарлажээ. Экспортын өсөлтөөс шалтгаалан манай улс энэ оны экспортын биет хэмжээгээ 52 сая тонн болгох зорилт тавьсан. Түүнчлэн энэ оны биелэлтээс үл хамааран ирэх 2024 онд 60 сая тонн нүүрс нийлүүлэлт зорилт тавьж, төсөвт тусгасан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ирэх онд нүүрсний экспортын биет хэмжээгээ 60 сая тоннд хүргэхгүй эсвэл 10 хувь дутах төдийд л төлбөрийн тэнцэлд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэй “Fitch Ratings”-ийн шинжээч Крисжанис Крустинс онцолжээ.
-ХЯТАДЫН КОМПАНИУД МОНГОЛООС ОЧСОН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ГОЛЖ БАЙНА ГЭВ-
Монголын экспортын 90 орчим хувь нь уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт. Харин нүүрсээ экспортолж, төсвийн орлогоо бүрдүүлдэг ганц орон нь БНХАУ. Тэгвэл БНХАУ-ын дотоодын уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор Хятадын компаниуд Монголоос очсон коксжих нүүрсийг голж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр Монголоос очсон коксжих нүүрс хэвийн үед 1500 орчим юаниар худалдаалагддаг бол сүүлийн үед эрс буурч, 1000-1100 юань болсон аж. Ингэхдээ коксжих нүүрс импортолдог Хятадын компаниуд Монголоос очсон нүүрсийг ЧАНАР МУУТАЙ гээд голж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Монголын экспортолдог коксжих нүүрс БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэдэг нүүрстэй өрсөлдөх чадвар нь эрс буурч, цаашид зах зээлийн үнэлгээ нь буурч болзошгүй гэж “SXCoal”-ийн шинжээчид тайлбарлаж байна.

| МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРС ХЯТАДЫН КОМПАНИУДАД ГОЛОГДОЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |