“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм өөрийн албан ёсны “LinkedIn” хуудсандаа “Би “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш анх удаа дэлхийн хамгийн том зэсийн далд уурхайн төсөл болох Оюутолгойн эх орон, өвлийн сайхан Монголд дахин ирлээ” хэмээн Монгол Улсад айлчилж байгаа тухай сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Рио Тинто”-гийн босс Якоб Стаушолм ийн Монгол Улсад айлчлах болсон нь “Оюутолгой”-н зэсийн далд уурхайн төсөл удааширч, саатаж байгаа асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан юм.
“Оюутолгой”-ын зэс, алтны уурхай үйл ажиллагаа 2010 оноос эхэлсэн бөгөөд уул уурхайн чиглэлийн дэлхийн хамгийн тогтвортой уурхайнуудын нэгт тооцогддог. Гэсэн ч сүүлийн үед “Оюутолгой”-н уурхайн бүтээн байгуулалтын ажилд саатал гарч, удаашралтай байгаа нь “Рио Тинто”-гийн босс Якоб Стаушолмыг Монгол руу хөдөлгөх шалтгаан болсон байх.
Якоб Стаушолм “Оюутолгой”-н саатлын талаар “Геотехникийн хүндрэл, цар тахлын үр дүнгээс саатал гарсан. Харин энэ саатал Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой”-г хоёр гол хувьцаа эзэмшигчийн нэг “Туркойз Хилл” компанийн дунд зөрчил үүсгэсэн” гэж тайлбарласан байна.

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын тайлбарласнаар Монгол руу хийх айлчлал нь зэсийн далд уурхайн төсөлд тулгамдсан асуудлыг шийдэж, дахин хэлэлцэх юм.
Энэ талаар Якоб Стаушолм “Эхний чухал алхам бол итгэлцэл дээрээ суурилсан харилцаагаа сэргээх. Бид харилцаагаа алхам алхмаар дахин сэргээхийг эрмэлзэж байна” хэмээжээ.
Өнгөрсөн аравдугаар сард “Рио Тинто” группээс “Оюутолгой”-н анхны олборлолтыг 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, “Туркойз Хилл” компанид 3.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатайг мэдэгдэж байв. Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой”-н далд уурхайн төслийг улсдаа ашигтай байлгахын тулд гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг “Рио Тинто” хариуцах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд компаниас нэмэлт зардал гаргуулж өрөө чөлөөлөхөөр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Mining Global

| “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал ЯКОБ СТАУШОЛМ: Оюутолгойн эх орон, өвлийн сайхан Монголд ирлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |