Амьжиргааны зардал "тэнгэр"-т хадаж, ард түмэн "модоо барих" жил эхэллээ. ОХУ, Украины дайнаас үүдэлтэй инфляцийн огцом өсөлт, Европ тив дэх эрчим хүчний хямрал, БНХАУ-ын "ковид тэг" бодлоготой холбоотойгоор дэлхийн эдийн засаг түүхэн хямралын үедээ орж байгаа энэ жил хөгжиж буй орны эгэл ард "тартагтаа" тулж гүйцэх болох нь. Хоёр оронтой тоонд орж, хол үсэрсэн инфляцаа нэг тоонд барьж, экспортын орлогоо цар тахлын өмнөх түвшинд барьж, улсынхаа эдийн засгийн "элгээр" нь хэвтүүлэхгүй сэргээх аргуудаа яаравчлан эхлэхгүй бол хоногийн хоолоо арай гэж аргалж байгаа ард түмэн цөхрөлд нэрвэгдэх нь ээ.
.jpg)
Өнгөрсөн 2022 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын инфляц 16.1 хувьд хүрч, жилийн эцсээр 13.2 хувьд хүрсэн. Мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 21 хувиар өсөж, монгол төгрөг "цаас" болов. Инфляцийн өсөлтийг дагаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх л юмны үнэ хэд дахин нэмэгдсэн байдаг. Тухайлбал, инфляцийн огцом өсөлт шатахуун, талх, гурил, будаа, ургамлын тос, сүү, төмс зэрэг бүтээгдэхүүнд зонхилох нөлөө үзүүлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын "ковид тэг" бодлогыг дуусгавар болсонтой холбоотойгоор Монголоос БНХАУ-ыг зорих нүүрсний экспортоо нэмэгдүүлж, экспортын орлогыг цар тахлын өмнөх үетэй зэрэгцүүлэх зорилго тавьсан. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайдын хэлснээр 2023 онд БНХАУ-ын чиглэлд нийт 500 км төмөр зам тавих юм. Гэсэн ч Хятадын цагаан сартай холбоотойгоор "ковид тэг"-лэх бодлого дахин хэрэгжиж эхэлсэн нь экспортын ачаа эргэлт удааширч болзошгүй гэсэн шинэ таамаг гарч ирсэн. Харин Сангийн яамнаас Монгол Улсын инфляцийг энэ онд найман орчим хувьд барьж, эдийн засгийн өсөлтийг таван хувьд барих зорилт тавиад байна. Уг зорилтод хүрэхийн тулд зөвхөн уул уурхайн экспортоо нэмэгдүүлээд зогсохгүй БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорыг ашиглах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдасгах хэрэгтэй байгаа юм.


БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор хэрэгжиж, тээвэр ложистикийн урсгалыг өөрчилснөөр дэлхийн бусад орон Монголоор дамжин БНХАУ, ОХУ зэрэг Азийн орон руу хүрэх тээврийн боломжийг сонирхох сонирхол эрс нэмэгдэж байгааг гаднын хэвлэлүүд онцолж байна. Гурван орны дундах эдийн засгийн коридор нь чухал ач холбогдолтой дэд бүтцэд нөлөө үзүүлж, олон улс дамнасан транзит холбоост хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэв эдийн засгийн коридор үр шимээ өгвөл хоёр том гүрний дундах далайд гарцгүй орноос олон улсын гол тээвэр ложистикийн төв болох боломжтой юм.
БНХАУ-Монгол-ОХУ-ын хил дамнасан дэд бүтцийн холболтыг улам илүү нэмэгдүүлэх боломж нь урд хөршийн "Бүс ба зам" санаачилга. Дээр дурдсан төслүүдэд төлөвлөж буй дэд бүтцийн ихэнх хэсэг нь 2016 онд БНХАУ, Монгол Улсын хамтран баталсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг үндэслэж, дэлхийн ложистикийн замуудтай өрсөлдөхүйц интеграцчлах, бүс нутгийн хөгжилд чиглэнэ. Эхний ээлжид замын дэд бүтцийн хөгжлийн түвшин, ложистикийн сүлжээг бий болгоход тулгарч буй хүндрэл, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын хүчин чадал хязгаарлагдмал байгаа зэрэг бэрхшээл байгаа ч энэ онд багтаан бүрэн ашиглалтад орох Дархан-Улаанбаатар чиглэлийн АН-3 автозамын хэсэг дээрх хүндрэлийг багасгахад бага ч болов нөлөө үзүүлэхийг гаднын хэвлэлүүд онцолж байна.

| АРД ТҮМЭН “МОДОО БАРИХ” ЖИЛ БУЮУ 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |