Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд нарын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Энэ үеэр Сайд З.Мэндсайхан салбарын хөгжлийн бодлого чиглэл, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилго зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, цаг үеийн технологит ажлуудын бэлтгэл, зохион байгуулалт зэрэг чухал асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм
Тэрээр хөдөө аж ахуйн салбарт салбарт дунд хугацаанд буюу ирэх гурван жилд хийх томоохон бодлогын ажлууд, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд мэдээлэл өгөхдөө цахим, дижитал хөдөө аж ахуйг бий болгох нэн тэргүүний зорилттой байгаагаа онцолсон юм. Дэлхий дахинд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарыг цахим болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал хангагдах шууд үр дүн гараад зогсохгүй эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих боломж бүрдэхийг тодотгосон.
Нөгөө талаар хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл нь тэргүүн зорилтуудын нэг болохыг онцлоод хөдөө аж ахуйг цахимжуулах ажлыг биржийн шинэчлэлтэй холбож хөгжүүлэх нь энэ салбарын оролцогч талуудад олон давуу тал бий болгохыг ч тодорхой тайлбарласан юм.
Дээрх ажлуудаас гадна усалгаатай газар тариаланг хөгжүүлэх болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх төсөл, төмс хүнсний ногооны агуулахын сүлжээ байгуулах, Биокомбинатын шинэчлэл, Хүлэмжийн цогцолбор аж ахуй төсөл, Дархан арьс ширний цогцолбор төсөл, өвлийн хүлэмжийн аж ахуй зэрэг томоохон ажил, төслүүдийн талаар нэгдсэн мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй танилцаад зарим асуудалд саналаа хэлж, асуулт асууж, харилцан санал солилцсон юм.


| УИХ-ын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |