Он солигдохтой зэрэгцэн хийсэн ажлаа дүгнэдэг. Монгол Улсын 1.7 сая иргэн амьдардаг Улаанбаатар хотын асуудлууд дуусахгүй. Гэвч улсын нийслэлийн хувьд уйгагүй хөгжих ёстой гэвэл Улаанбаатар хотын хөгжил дуусашгүй сэдэв. Тиймдээ ч хотын үе үеийн удирдлагууд олны анхааралд байдаг. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд ч 2025 оны ажлаа дүгнүүлэх цаг. Нийслэлээс 2025 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, өмнө нь хийгдэж байгаагүй 16 мега төслийг эхлүүлсэн. 1-2 жилд 16 мега төслийг эхлүүлнэ гэдэг улсын хэмжээнд байхгүй тоо.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг, урт хугацаандаа хэрэгждэг, улс, хотын хэмжээнд иргэдийн амьдралд үр нөлөөгөө үзүүлж чадах томоохон төслүүдийг мега гэж нэрлэдэг. Улаанбаатар хотоос агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн үндсэн хоёр асуудлаа шийдэхэд бүх төсөл чиглэгджээ. Энэ жил Туулын хурдны замыг барих бэлтгэл ажил 80 орчим хувьтай. Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулсан. Дулааны 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Монголд анх удаа хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар гэрээнд гарын үсэг үзэглэсэн. Метро барих гүйцэтгэгчдийг үе шаттай сонгон шалгаруулж, бэлтгэл ажлууд хангагдаж байгаа аж. Ирэх онд мега төслүүдийн бүтээн байгуулалт эд өрнөнө.
Жил бүрийн өвөл зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, зунд үерийн эрсдэл айл өрхийн хаалга тогшдог байсан цаг саяхан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн хоёр жилд 20 гаруй км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 300 орчим км авто замыг шинээр барьж, засварлаж, 95 мянган ам.метр явган замыг шинээр барьжээ. Хот, нийтийн аж ахуйн салбарт 300 гаруй техникээр парк шинэчлэл хийж, зам талбайг халтиргаа гулгаагүй болгосон байна.
Энэ жил мөн хагас коксон түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь 23 хувиар агаарын бохирдлыг бууруулсан үр дүнг үзүүлсэн хэмээн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэжээ. Харин 2026 оныг нийслэлээс “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бодлогоо чиглүүлжээ.
| Хотын дарга Х.Нямбаатарыг дүгнэх цаг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |