УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж байна. Энэ үеэр “Намын даргад нэр дэвшихдээ хувь хүн биш хууль засагладаг улс орон болох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Тэгвэл хэн засаглаад байгааг нэрлэж болох уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар одоогийн төрийн тэргүүний хугацааг сунгах асуудал яригдаж байсан гэсэн. Одоо ч энэ талаар ярьж байна. Та энэ талаар мэдээлэл өгч болох уу” гэсэн асуултад хариуллаа.
Тэрбээр “Одоогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ард нийтээс санал асуулга явуулах гэдэг дээр яригдаж байгаа зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн түвшинд ч, УИХ-ын түвшинд ч байхгүй, Засгийн газрын түвшинд ч тийм зүйл байхгүй гэж бодож байна. Засгийн газрын дотор юу болж байгааг би мэдэхгүй. Ерөнхийлөгчийн түвшинд бол байхгүй. Учир нь, хавар зургадугаар сараас хойш бид хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан. Тэр үед ийм асуудлаар огт ярилцаагүй. Хувь хүн засагладаггүй, хууль засагладаг төртэй болох гэдгийг 2020 оноос эхлээд олон түвшинд ярьсан. Хувь хүн засаглах гээд байна уу гэдгийн жишээг би сая дурдсан. Өчигдөр орой АТГ дээр өрсөлдөгчийг нь дэмжих гэж байгаа Бага хурлын гишүүдийн нэрийг байцаагч тус бүрт өгч түүхийг нь судлах гэж үзсэн явдал байлаа. Хуулийн хяналтын байгууллага улс төрийн намын даргын сонгуулийн үйл ажиллагаа руу ингэж дайрч дарамталж байгаа асуудал нь хэрээс хэтэрсэн. Би бямба гарагт Бага хурал дээр очиход намайг дэмждэг хүмүүс ирээгүй байвал АТГ-ын дарамтад ороод ирээгүй байна гэсэн дүгнэлт хийнэ. Хэн хэн, ямар асуудлаар дарамтлуулсныг нь зарлана. Ерөнхий сайдыг сонгоход Бага хурлын гишүүдэд олон төрлийн хөндлөнгийн дарамт үзүүлсэн. Гишүүдийг зурсан, дугуйлснаа харуулахыг шаардаж, дарамталж байж санал хураалт болсон. Миний ард намын дэмжигчид байна. Нөхрүүдийн гарт хууль хяналт, шорон цагдаа байна. Гэхдээ би гишүүдийнхээ эрхийг хангаж, хамгаалахын төлөө айдас, дарамтад автахгүйгээр өрсөлдөнө” гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Ерөнхий сайдыг сонгох Бага хурлын үеэр гишүүдийг сонголтын хуудсаа харуулахыг шаардаж, дарамталсан |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |