Өмнөд Солонгосын Пусан боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын, дэд дарга Олон улс хариуцсан хэлтэсийн дарга Гү Жа Рим болон Олон улсын ложистикийн тасгийн дарга Сол Ин Хэ нартай албан ёсны уулзалтыг Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул, дипломат Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Жадамбаа хийжээ. Пусаны боомт нь 1876 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Пусан боомт нь дэлхийд дамжин тээвэрлэлтээр эхний хоёрт, чингэлэг эргэлтээрээ зургаад жагсдаг, 150 гаруй улсын 500 боомттой холбогддог, жилд 400 сая тонн ачаа эргэлттэй, Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн стратегийн төв боомт юм. Тус боомтыг удирддаг Пусан боомтын Удирдах газар нь 2004 онд байгуулагдсан ба Пусан, Гамчон, Дадэпү, Шинэ Пусан зэрэг боомтуудыг хариуцдаг байна.
Уулзалтын эхэнд Пусан боомтын стратегийн ач холбогдлыг онцолж, Монгол, Солонгос хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж стратегийн түншлэлт орон болсон төдийгүй энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцлов. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг дурдаад өнөөдрийг хүртэл албан ёсоор Инчон Олон улсын боомтоор Монгол Улс руу чиглэсэн ачаа, тээвэр явж ирсэн. Цаашид ч өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг үндэслэн хоёр дахь гарц болох Пусаны боомтыг нээх нь нэн хэрэгцээтэй байгаа талаар дурджээ.
Пусан боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын дээрх саналыг нааштайгаар хүлээн авч гаргасан саналыг дэмжиж бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр цаашид Пусаны боомтыг албан ёсоор эхлүүлэхэд Пусаны боомтын захиргаатай Монгол Улсын холбогдох байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах замаар эхлүүлэх талаар дурджээ. Пусаны боомт албан ёсоор нээгдсэнээр Монгол Улсын хувьд БНСУ болон Монгол Улсаас ачаа тээвэрлэхээс гадна Монгол Улс руу чиглэсэн Америк, Европ гээд бүхий л далайд гарцтай орны ачаа тээвэр хамгийн хямд, хурдан шуурхай тээвэрлэгдэх нөхцөл бүрдэхийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд энэхүү уулзалт нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, Пусан боомтоор дамжуулан Монгол Улсыг олон улсын тээвэрлэлтийн сүлжээнд холбох чухал эхлэл боллоо хэмээн онцолж, богино хугацаанд талууд хариуцсан ажлаа гүйцэтгэж, эхний ачаа хоёр талд тээвэрлэгдэх билиг дэмбэрэлтэй өдөр дахин баяр хөөртэй уулзахын ерөөл тавин уулзалт өндөрлөсөн байна.
| Пусан боомтыг Монгол Улс руу нээх ажлыг алба ёсоор тохиролцжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |