Шинэ Тендерийн тухай хуулийг Сангийн яамнаас санаачлан боловсруулж, 2023 оны зургаадугаар сард батлуулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөг хүртэл хэрэгжсээр байна. Гэвч хууль хэрэгжих 1.7-хон жилийн хугацаанд энэхүү хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын иргэндээ, нийгэмдээ, улс орондоо ноцтой хохирол учруулахаар адармаатай болж ирлээ. Эрүүл мэндийн салбарын ганцхан жишээ дурдахад, Монгол Улсын хэмжээнд жил бүр 390 өвчтөн шинээр диалезийн аппаратад орж эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Гэвч 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 260 аппарат л ажиллагаатай бөгөөд тэдгээр аппаратад жилд 3000 орчим хүн ордог. Эдгээр эмнэлгийн аппарат, лабораторийн тоног төхөөрөмжийг худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу бидний нэрлэж заншсанаар Тендерийн тухай хуулийг ашигладаг.
Шинэ Тендерийн тухай хуулийн дагуу уг тоног төхөөрөмжийг авахад тендерт оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар, нийгмийн даатгал төлдөг зэрэг шаардлагыг тавьдаг. Гадаадын компаниудын хувьд эдгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй учраас тендерт шууд оролцох боломжгүй, заавал Монголд төлөөлөгчөөр дамжуулан оролцдог. Үр дүнд нь монголчууд, улс болон хувийн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөө дундын зуучаар дамжуулан өндөр үнээр худалдан авдаг. Цаашлаад тоног төхөөрөмжийн техникийн шаардлага буруу ойлгогдох, чанар муудах, худалдан авалт удаашрах зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэдэг.
Эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авах нь иргэн хүн бүрт оногдох ёстой эрх. Үүнийг нь бүрдүүлэхэд тоног төхөөрөмжийн хүрэлцээт байдал ялангуяа улсын эмнэлэгт маш дутуу дулимаг байдаг. Дээрээс нь нэмээд тэр хэрэгцээт тоног төхөөрөмжөө өндөр үнээр худалдан авдаг нь эрүүл мэндийн салбарт шил шилээ дарсан олон асуудлыг бий болгожээ. Шинэ Тендерийн тухай хуульд тоног төхөөрөмж худалдан авахад гаалийн зардал, тээврийн нөхцөлийг тусгаагүй, үндэсний үйлдвэрлэгчдэд хэт давуу эрх олгосон, бичиг баримтын боломжгүй бүрдүүлэлт шаардсан, үнийн тогтмол заалт, гэрээний уян хатан бус байдал гээд бодит байдалд нийцэхгүй заалтууд их байгааг тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийнхан ч хэлдэг. Эмнэлгийн мэс ажилбар, тоног төхөөрөмж, техник дэд бүтэц, үйлчилгээний худалдан авалт, баримт бичиг зэрэгт Шинэ Тендерийн тухай хуулийн хүрээнд гажуудсан, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалтын балаг их байна.
| Тендерийн тухай хууль хүний төрөлх эрх чөлөөнд “халдаж” байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |