Түнш – харилцагч, ханган нийлүүлэгчид
Скай Хайпермаркет ХХК буюу Имарт нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүний худалдаанаас эхлээд бусад хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааны цар хүрээнд 1000 гаруй харилцагчдаас бүрдсэн ханган нийлүүлэлтийн сүлжээг Монгол Улсад бий болгосон байна. Түүнчлэн бүтээгдэхүүн нийлүүлэхээс эхлээд эцсийн хэрэглээ цаашлаад устгах хүртэлх үйл ажиллагааны бүхий л явцыг хамарсан тогтвортой байдлын экосистемийг бий болгохыг зорьдог билээ.
Скай Хайпермаркет ХХК нь ‘‘Тогтвортой Байдлын Тайлан’’-гийнхаа анхны дугаарыг олон нийтэд хүргэж байна. Энэхүү тайланд компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн амлалт, алсын хараа, зорилго, зорилт, хэрэгжүүлсэн ажил, оролцогч талуудын харилцаа, харилцааны арга замуудыг багтаасан болно.
Тайлангийн хугацаа: 2016/07 ~ 2023/12/31
Тайлантай дэлгэрэнгүй танилцах: https://shorturl.at/Pr9mL
Ажилтнууд
‘‘Аз жаргалтай ажилтан’’-г бий болгох зорилгын хүрээнд Имарт нь шинэ ажилтнууддаа ажил үүргийг нь танилцуулах, багийн нэг гишүүн болоход туслах үүднээс ‘‘Дасан зохицох хөтөлбөр’’, жинхэлсэн ажилтнуудад албан тушаал бүрд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх ‘‘Ур чадварын моделийн хөтөлбөр’’, дараагийн албан тушаалд дэвшихэд бэлтгэх зорилгоор ‘‘Карьер хөгжүүлэх хөтөлбөр’’ зэрэг Тогтвортой чадавхижуулах төсөл, хөтөлбөрүүдийг үе шатттайгаар амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Имарт нь хүндлэл, нээлттэй харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурласан компанийн соёлыг баримталж, хамтдаа хөгжих ирээдүй рүү урагшлахыг эрмэлздэг.
Тэгвэл энэ удаад ажилтнуудаа сурч хөгжих боломжоор дэмжих, хамтдаа тасралтгүй хөгжих зорилгоор ‘‘Имарт Монгол Академи’’-ийг байгуулж амжилттай төгссөн анхны ‘‘Сургагч багш’’ нартаа батламж гардууллаа. Ингэснээр компанийн хэмжээнд ерөнхий болон заах арга зүйн ур чадвараар мэргэшсэн 41 ‘‘Сургагч багш’’-тай боллоо.
Олон нийт
Оролцогч талуудтайгаа хамтран нийгмийн үр нөлөөтэй үйл ажиллагааг тууштай зохион байгуулах нь ирээдүй хойч үеийн тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжих урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт юм.
‘‘ИМАРТЫН НЭГ ӨДӨР’’ бүтээлээ Имартын хамт олон эрхэм үйлчлүүлэгч, харилцагч нартаа танилцуулж байна. Энэхүү бүтээл нь Монголын уламжлалт дэлгээс зургийн аргыг орчин үеийн зургийн арга барилтай хослуулан бүтээснээрээ онцлогтой юм. ‘‘Econte’’ ХХК-ийн залуу, чадварлаг хамт олонтой хамтран тус бүтээлийг урлажээ.
Найман жилийн өмнө Монгол улсдаа жижиглэн худалдаа, үйлчилгээний ШИНЭ соёлыг түгээн дэлгэрүүлэх, АЗ ЖАРГАЛТАЙ амьдралын баталгаа болох ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ хүнс, ЧАНАРТАЙ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх аялалдаа тэд гарсан.
Өдгөө 1400 гаруй ажилтан, Монголын хамгийн том буюу 1000 орчим автомашины дулаан зогсоол, гэр бүлээрээ хамтдаа ая тухтай худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж тоглоомын төв, спорт заал, номын сан тохижуулж 4 салбар буюу “Имарт Чингис”, “Имарт Хороолол, “Имарт Хан-уул”, тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн стандартыг хангасан “Имарт Баянгол” дэлгүүрээр дамжуулан найман настай балчраас наян настай буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, гаднын жуулчид гээд хэн бүхэнд ээлтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна.
Улаанбаатар хотын хэрэглэгчид төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчдэдээ зориулж онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
| ИМАРТТАЙ ХАМТДАА ХӨГЖЬЕ! |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |