Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьж буй талаараа мэдээлэл хийлээ. Хоригийг процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдагдлагүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлаа танах шаадлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээд үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсч буй зарлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна.
Ер нь бол нийтдээ 1,2 их наядын таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг, төсөв дээрээ хийдэг хөрөнгө оруулалтууд хойшилж, бүс рүү хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн, бэлэн байна. 2025 оны төсөв хувийн хэвшлээ асар их дэмжсэн төсөв. Нэг төгрөг болгон хувийн хэвшил дээр очдог. Хөрөнгө оруулалтууд маань тэр хэмжээгээр танагдана гэсэн үг. Цаашид томоохон хөрөнгө оруулалтуудыг төсвөөс санхүүжүүлэх асуудал хумигдаж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг гадаадын зээл, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэх шаардлага үүсч байна. Тиймээс алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газар талдаа нэлээд таналт хийх шаардлага гарах нь. Энэ асуудалд Засгийн газар бэлтгэлтэй байгаа, тооцооллоо хийсэн. Маргааш, нөгөөдөр УИХ-аар хоригийг хүлээж авах асуудлыг хэлэлцэх байх. Хүлээж авна ч гэж тооцоолж байгаа. Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлнэ. Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наядын хөрөнгө оруулалт байгаа. Хамгийн сүүлд нь урсгал зардлаа танана. 2.2 их наяд орчим төгрөгийн зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ" гэлээ.
| Б.ЖАВХЛАН: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, хөрөнгө оруулалтуудын төсвийг нэлээд танана гэж найдаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |