Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий иргэд хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлын талаар хэн юу гэснийг хүргэе.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Хэргийн оролцогч биш талууд шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсвэл ажиглагчаар суух хүсэлт гаргасан байна. Н.Өнөрцэцэг энэ хүсэлтээ мөн гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс бол шүүх бүрэлдэхүүнд дахин тусгаарлаж нээлттэй явуулах хүсэлт гаргана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн гаргана. Өмнөх хүсэлтийг хариуцаж авсан шүүх дангаараа шийдвэр гаргасан бол одоо гурван бүрэлдэхүүнтэй шүүх шийдвэр гаргах. Шүүх хуралдаан нээлттэй явуулах хуулийн заалттай. Энэ ганц төрийн нууцтай холбоотой асуудал биш. Хэсэгчлэн нээлттэй хийх боломж байгаа гэдэг хүсэлтээ өгсөн байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би давж заалдах шатны шүүхэд итгэнэ" гэлээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Шүүх хуралд ажиглагчаар орох хүсэлтээ өгөхдөө би хоёр хүсэлт тавьсан. Нэгдүгээрт шүүх хурлын нээлттэй явуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан, хоёрдугаарт шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлтээ тавьсан. Аль алийг нь хүлээж аваагүй. Хуульд шүүх хурлыг хаалтай хийх, зарим хэсгийг нь нээлттэй хийх үндэслэл бий. Гэхдээ хуулийн цоорхойг ашиглан бүхэлд нь хаалттай хийж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 20 гаруй заалттай зүйл анги үүсгэсэн. Хамгийн гол нь цаашдаа ийм хэрэг давтагдах эрсдэлтэй. Өмнө ч ийм хэрэг болж байсан. Монгол Улс 40 мянган хүнийг хэлмэгдүүлж байсан түүхтэй. Цаашдаа нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Монгол хүний үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Үндсэн Хуульд зааж өгсөн байдаг. Гэтэл иргэн байтугай сэтгүүлчийнхээ үг хэлэх, ажил үүргээ гүйцэтгэх эрх чөлөөг хаасан ноцтой хэрэг болж байна” гэв.
.jpg)
Өмгөөлөгч Ц.Хишигжаргал “Н.Өнөрцэцэгийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж, арваннэгдүгээр сарын 4-ний өглөөний 9:00 цагаас эхэлж өлсгөлөн зарласан. Түүнээс хойш 52 цагийн турш юу ч идээгүй байна. Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлахтайгаа зэрэгцэн хорих 461-р ангид хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу эмч нарын шинжилгээнд хамрагдсан юм. Шинжилгээгээр түүнийг бөөрний архаг дутагдалтай байгаа учир өлсгөлөн зарлавал биед нь маш эрсдэлтэй гэж дүгнээд, хүсэлтийг нь хүлээж аваагүй. Гэсэн ч Н.Өнөрцэцэг сайн дураараа юм идэхгүйгээр 52 гаруй цаг болсон байна. Н.Өнөрцэцэгтэй уулзаад гарч ирлээ. Түүний бөөр нь өвдсөн, хаван ихтэй, нойргүйдэлд орчихсон байна. Чийгтэй, хүйтэн, нарны шууд тусгалгүй өрөөнд юм идэхгүй байна гэдэг маш хүнд. Мөн уулзахад нэлээд тамирдсан нь харагдлаа. Дуу нь цаашаа орчихсон, хэцүүхэн ярьж байна. Гэсэн ч миний үйлчлүүлэгч өлсгөлөнгөө зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
| СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ТАЛААР ХЭН ЮУ ГЭВ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |