НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгч нарын асуултад хариулсан бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх намын бүлгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр “Төсөв бол ард түмний татварын мөнгө. 2024 онд нийслэлийн төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт оруулж байна. Өнөөдөр нийслэлд тулгамдсан олон асуудал бий. Ардчилсан Монгол Улсын иргэд ямар ч сонголтгүйгээр шахмал түлш түлж, жил бүр хэдэн зуун хүн хордож нас барж байна. XXI зуунд яндан, зуух, түлш гээд гал түлэхтэй холбоотой туршилтыг 20 жил хийлээ. Инженерүүдээ дэмжиж, инновац шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн оронд гал түлж утаанаасаа салах тухай ярьсаар байна. Хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэж, шөнийн 21:00 цагт тарж, хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмнэлгийн коридороор дүүрч байхад гудамж талбайд ямар ажил хийж байгааг та бүхэн бодолцох хэрэгтэй. Төсвийн тодотголд 270 тэрбум төгрөгөөр зам арчлан, шинэчилж, зураг төсөв хийнэ гэж тусгажээ. Бродюр сольж, дарга нар явдаг эвдрэл багатай замыг засах нь нийгмийн асуудлыг шийдэх гарц биш. Нийслэлийн төсөв хүүхдүүд рүү чиглэж, Улаанбаатар хүүхдийн төлөө хот байх учиртай” гэлээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Энэ удаагийн төсвийн тодотголд гурван өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, газар чөлөөлөлттэй холбоотой тодотгол. Хоёрдугаарт, 260 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсныг 19 тэрбум болгож бууруулж байгаа. Гуравдугаарт, дүүргүүдийн эмнэлгүүдийн суурь зардлыг 2024 оны улсын болон нийслэлийн төсөвт хянаагүй байсан. Үүнтэй холбоотой үүссэн өрийг нийслэлийн төсөвт суулгаж байна хэмээлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх томоохон гарц буюу дагуул хот байгуулах үүд нээгдсэн. Мөн Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц, эко хорооллын бүтээн байгуулалт, зорилтот өрхүүдэд ипотекийн дундын санхүүжилт олгох механизмыг бий болголоо. Гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт 938.1 га талбай бүхий газрыг тогтоож, эргэлтийн цэгийн солбилцлыг баталж, мөн нийслэлийн өмчийн асуудлыг бүртгэж, төрийн чиг үүрэг бүхий байгууллагад дэмжлэг болгох хөрөнгийг шийдлээ” хэмээв.
Ийн нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж, гэр хорооллыг хөгжүүлэх, дэд төвүүдийг дэмжих, газар чөлөөлөх хөрөнгийг баталлаа. Ингэснээр нийслэлийн 2024 оны төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт оруулж байгаа юм.
| Нийслэлийн 2024 оны төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт орууллаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |