"Үндэсний эвсэл"-ээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр “УИХ дахь Үндэсний эвсэл өнгөрсөн сонгуульд 364 мянган санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Ирэх дөрвөн жил иргэд аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчний ажил хийнэ. Сөрөг хүчний ажлаа хийж, Засгийн газраас ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавьж, хамгийн зөв оновчтой шийдлүүдийг санал болгох зарчмаар ажиллана. Суурь хэд хэдэн зарчмыг баримтлах зайлшгүй шаардлагатай.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, мэргэжилтэн экспертүүдтэй ажиллаж, бидэнд өгсөн зөвлөмжийн дагуу аливаа асуудалд хандана. Энэхүү ажлын хүрээнд геополитик, гадаад бодлого, эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдал, төр нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Гадаад харилцаа, түүнтэй холбоотой эдийн засгийн асуудал, төр нийгмийн тогтвортой байдал зэрэг нь яах аргагүй чухал. Эдгээр асуудал дээр дуугарах хэм хэмжэээгээ тохируулж ажиллах болно. Төрийн хар хайрцагны бодлого гэж бий. Дээрх бодлого зарчмын хүрээнд бид хэд хэдэн зорилт дэвшүүлж байна.
Улс орон хөгжихгүй байгаа, иргэд аж ахуй нэгжийн нуруун дээр асар их санхүүгийн дарамт үүсч байгаа тодорхой хэд хэдэн нөхцөл байдал байна.
Өнөөдрийг хүртэл коммунист суурин дээр эдийн засгийн тогтолцоо явж байна. Маш олон төрийн өмчит үйлдвэрийн газар байна, 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Үүнийг Засгийн газар хувьчлах, шинэчлэх, менежментийн реформ хийх алхам, ярианаас цааш хэтрэхгүй байна. Тиймээс Үндэсний эвсэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг санаачилж, олон нийтээр хэлэлцүүлнэ.
Хоёрт, төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим албан хаагч бий. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан авдаг. Үүний цаана маш их үргүй урсгал зардал гардаг. Эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийн олон өнгөт суурь тогтолцоог бий болгох боломж байдаггүй.
Үүнтэй уялдуулан 2025 оны төсөв орж ирсэн, гишүүдэд тараагдсан. Үндэсний эвсэл мэргжлийн аудиторуудтай хамтарч улсыг төсөв дээр дүгнэлт хийхээр ажиллаж байна. Төлөвлөсөн орлогоосоо давсан зарлагыг 2025 оны төсөв рүү оруулж ирсэн. Зөрүү нь хоёр их наяд төгрөг болж байгаа. Засгийн газар төсвийн зардлаа хэтрүүлэх тусам төгрөгийн ханшийн сулрал, инфляци бий болдог. Үүнээс үүдэн худалдан авах чадамж унадаг. Энэ нь эргээд тавтар шимтгэл, хураамж нэмэх байдлаар төсвийн алдагдлыг нөхдөг.
Та бүхэн эрх баригч гурван намын зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээг сонсож байгаа байх. Ам нээвэл бонд гаргаж, гадаадаас зээл авч өр тавих тухай ярьж байна. Эргээд эдийн засгийг яаж тэлэх вэ, иргэдийнхээ худалдан авах чадварыг яаж нэмэгдүүлэх вэ, ажилгүйдэл ядуурлыг яаж бууруулах вэ, нийгмийн болон эдийн засгийн суурь тэлэлтийг хэрхэн дэмжих тухай бодлого сонсогдохгүй байна.
Жишээлбэл, Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хот төлөвлөлттэй холбоотой мэдээлэл маш эрчимтэй явж байна. Хот суурин газрыг бий болгож төвлөрлийгсааруулах нь зайлшгүй хэрэгжүүлэх асуудал. Гэхдээ аж үйлдвэрийн бодлого, амьдралын баталгаа байхгүй байхад хэчнээн сайхан гүүр бариад, хэчнээн сайхан орон сууц бариад үр өгөөж өгөхгүй. Эцэстээ энэ бүхнийг хүн худалдаж авдаг.
Худалдан авах орлого нь буураад байдаг. Үүнийг яаж сөрж саармагжуүүлах вэ, иргэдийнхээ санхүү эдийн засгийн чадамжийг яаж дээшлүүлэх талаар бодлого сонсогдохгүй байна” хэмээв.
| Н.НОМТОЙБАЯР: БИД ХООСОН УЛС ТӨР ХИЙЖ, ПОПРОХГҮЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |