АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт автобус худалдан авах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхэд гаднын компанитай шууд гэрээ байгуудах зөвшөөрөл олгосон тухай асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл, авто тээврийн хэрэгсэл ачиж, зөөвөрлөх, автомашин худалдан авахад шаардлагатай 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусгаж санхүүжүүлэх ажлыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нар даалгасугай гэсэн шийдвэр гаргасан. Тус тогтоолоор нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэлээс үзвэл парк шинэчлэлтэй холбоотойгоор богино хугацаанд 40 автобус нийлүүлэх олон улсын хязгаарлагдмал тендер зарлах ажлыг Х.Баттулгад даалгасан байгаа юм. Улмаар хоёр хоногийн дараа нь буюу 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрийн дагуу хязгаарлагдмал тендерийн зөвшөөрөл авахаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд албан бичиг ирүүлсэн. Харин тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр олон улсын хязгаарлагдмал тендер зарлахыг нь зөвшөөрсөн хариу баримт бичиг өгч, тендерээ танай яамнаас шалгаруул аа гэсэн.
Харин шинэ хотын дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас хойш болсон сар гаруйн хугацааны гэрээ, тендерийн процессийг харуулалгүйгээр хамгийн сүүлийн баримт бичиг буюу шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгосныг ил болгож байгаа нь санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл болж байна. Хуулийн дагуу явсан энэ ажлыг нийгэмд буруу ойлгуулж байгаа учраас л би мэдэгдэл хийж, тайлбарлаж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаас эхлээд шууд гэрээ байгуулсан, үүнтэй холбоотойгоор тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга БНСУ-д айлчилсан, төсөв, мөнгийг нь хэний шийдвэрээр хэрхэн, яаж шилжүүлсэн, автобус ирэхэд нь хэн хүлээж авч, ямар актаар авч байсан тухай бүх баримт Сангийн яамны архивт байгаа. Гэтэл бүх зүйл хуулийн дагуу явсан нийслэлийн парк шинэчлэлтэй холбоотой энэ ажилд миний бие болон Ардчилсан намыг оролцуулж, харлуулж байгааг би эсэргүүцэж байна. Үүнийгээ ч хууль, хүчний байгууллагууд нь шалгах хэрэгтэй. Харин миний хувьд өөрсдийнхөө алдаа дутагдлыг халхлахын тулд ийм увайгүй үйлдэл хийж байгааг нь эсэргүүцэж байна” гэв.
| С.БАЯРЦОГТ: МАН өөрсдийн алдаагаа халхлахын тулд намайг, Ардчилсан намыг автобусны асуудалд оролцуулж, харлуулж байна |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |