УИХ дахь АН-ын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлж байна. Энэ үеэр АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай гэсэн гоё нэртэй хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд байр сууриа илэрхийлэх шаардлага гарч ирлээ. Учир нь энэ нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан, хязгаарлалт хийх гэсэн, албан ёсны цахим хуудсуудыг хаах эрхийг өгөх гэсэн олон зүйлс үүний цаана байна. Хүн гүтгэх хуулиар хориотой, үүнийг хуулиар зохицуулаад явдаг. Гэтэл энэхүү хууль нь олон нийтийн сүлжээнд харин хүний эрхийг зөрчсөн, дарга нарын эрхийг хамгаалах зорилготой заалттай хуулийн төсөл болжээ. Уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжихгүй байна. Мэдээж хэрэгтэй зүйлс, заалт бий. Тиймээс хүний эрхийн байгууллага гараад хаврын чуулганаар хэлэлцэх саналтай байна. Аливаа хуулийн хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Монгол Улсын гурван сая хүн амд хамаатай хууль. Төсөлд олон нийт, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой байдаг ч бараг 48 цагийн дотор хэлэлцээд батлах гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийг батлаад ирэх сард буюу хоёрдугаар сарын 1-нээс мөрдөх гэж байна. Яагаад ийм яаралтай батлах шаардлага гарав. Ухралт болсон зүйл, заалт байна гэж АН үзэж байгаа тул хуулийн төслийг одоо хэлэлцэхийг дэмжихгүй" гэв
| О.ЦОГТГЭРЭЛ: Ухралт гэж харж байгаа учир АН хуулийн төслийг хэлэлцэхгүй |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |