ҮХЦ өчигдөр хуралдаж чухал шийдвэр гаргалаа. Шийдвэртэй холбоотойгоор УИХ ээлжит бус чуулган зарлах нь нэгэнт ойлгомжтой боллоо. Цэцээс гарсан шийдвэрийг өчигдөр танилцуулсны дараа ирэх долоо хоногийн даваа гарагт ээлжит бус чуулган зарлаж, Цэцийн дүгнэлт болон геополитик, ҮАБ-ын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар эрх баригчид тохирсон байна. Үндсэн хуулийн 39.1-д зааснаар “Засгийн газар, Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар дээрх заалт нь үзэл баримтлалд харшилж байна гэж үзэн хүчингүй болгож, Засгийн газрын бүх сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэсэн шийдвэрийг гаргалаа. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Соёлын сайд Ч.Номин нарын УИХ-ын гишүүн биш сайдууд чөлөөлөгдөж, суудлаасаа буух яриа ч хаа сайгүй дэгдлээ.
Олон нийтийн сүлжээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Мөнхбат, Х.Болорчулуун, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунчимэг нар нэмэгдэж, сайдын суудал залрах таамаглал гараад байна. Тухайлбал, Засгийн газрын бүтцийг У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, Л.Оюун-Эрдэнийн, бусад гэж харж болох юм. Тиймээс энэ удаад танхимын гишүүдээ солихдоо бүлэг дотроосоо томилох магадлал өндөр байгаа аж.
| ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ САЙДЫН СЭНТИЙ ГОРИЛОГЧИД |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |