А.Батмөнх 1989 онд төрсөн. 2009 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Батчулуунаар долоо даван түрүүлж, Аймгийн арслан, 2011 оны улсын баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын өсөх идэр начин Б.Чинзоригоор тав давж, Монгол Улсын начин цол хүртэж байжээ. Харин энэ жилийн орон нутгийн ээлжит сонгуулиар төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумандаа нэр дэвшиж, сонгогдоод байгаа юм. Тэрбээр, сумын ИХТ-ийн олонхийн саналаар Засаг даргаар сонгогдсон байна. Иймд түүнээс төрсөн нутаг, зон олныхоо төлөө юу хийхээр төлөвлөж буйг нь тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга болсонд баяр хүргэе. Шинэ албан тушаалд томилогдлоо. Хамгийн түрүүнд орон нутагтаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сум, орон нутгийн хөгжлийн удааширсан байдлыг хөдөлгөөнд оруулж, эрчимжүүлэх шаардлагатай. Намын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллана. Иргэдээс олон төрлийн санал, гомдол ирсэн. Бидний шийдэж болох асуудлууд, дээд шатны байгууллагууд руу уламжлах санал олон байна. Хөвсгөл аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батлахаар өөрийнхөө мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа эхнээс нь эрэмбэлж, асуудал бүрийг шийдэхийн төлөө ажиллана. Тухайлбал, Мал аж ахуй, аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Манай сум ой мод ихтэй, тайгад оршдог учир модоор хийсэн эцсийн бүтээгдэхүүн болох авдар, хаалга, тооно, гэрийн мод, бусад төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлхэд зорьж ажиллана. Энэ ч үүднээс сумын Засаг даргад нэр дэвшиж, иргэдийнхээ итгэл найдвар, хүндлэл, хүлээлтийг өвөрлөж Цагаан-Үүр сумын Засаг дарга боллоо.
-Танай сум хэдэн багтай вэ. Иргэдтэй уулзахад ямар санал гомдол хэлсэн бэ?
-Манай сум дөрвөн багтай. Иргэд манай сум, орон нутгийн хөгжил муу байна. Манай сумын удирдлага, дарга нар ажлаа хийж мэдэхгүй байна. Харин одоо шинэ бүтээн байгуулалт хэрэгтэй байна гэдгийг онцолсон.
-Цагаан-Үүр бусад сумтай харьцуулахад ямар онцлогтой вэ?
-Манай сум байгалийн үзэсгэлэнт газар учир аялал жуулчлал хөгжих боломжтой. Гурван мянга орчим хүн амтай, 3300 мянган толгой малтай. Бог мал багатай, бод мал тэр дундаа үхэр ихтэй. Нутгийн айлуудаар ченжүүд явж иргэдийн гар дээрээс түүхий эд, цагаан идээ, мал худалдан авдаг. Иргэд өөрсдөө аймаг, хот явж борлуулах арилжаа наймаа хийх нь ховор. Манай сум ой мод, тайгын бүсэд оршдог. Гол устай ихтэй,өвөл цас их унадаг учир аялал жуулчлал хөгжүүлж, зам харгуй засах талаар анхаарч ажиллана.
-Танай сумын бүтэц, зохион байгууллалт ямар вэ?
-Манай сумын зохион байгуулалт муу.Тухайлбал, сургууль, цэцэрлэг, Засаг захиргаа, аж ахуйн нэгж төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй, нам даралтын зуухаар халдаг. Жилд ойролцоогоор 300-400 машин мод, түлээ бэлтгэж, байгууллагуудыг халаадаг.
-Удахгүй он дуусах гэж байна. Ирэх жил малчид, иргэд рүү чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд нь илүүтэй анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Манай сумын иргэд ажилсаг хүмүүс байдаг.
-Таныг дэмжиж, тусласан орон нутгийн иргэддээ хандаж юу хэлэх вэ?
- Хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж, сэтгэл зүтгэл гаргаж чадвал сумаа сайхан хөгжүүлж чадна гэдгийг Цагаан-Үүр сумынхандаа уриалж байна. Энэ нутагтай ажил амьдралаараа холбоотой, төрж өссөн, уугуул, суугуул бүх хүмүүс бие биедээ тустай дэмтэй хамтран ажиллаарай гэж хэлье.

| Монгол Улсын начин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга А.Батмөнх:Аймгийн Засаг дарга батламжилчихвал асуудал бүрийг шийдэхийн төлөө ажиллаж эхэлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |