Энэ хүрээнд бодлогын дэмжлэгийг бодитоор үзүүлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатад хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах, тулгарч буй бэрхшээл, саадыг арилгах тогтолцоог шинээр бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагчдад зориулсан дараах хоёр цахим системийн талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулжээ.
I. Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем /www.ipc.gov.mn/
Төрийн байгууллагуудын тодорхойгүй байдал, уялдаа холбоогүй шийдвэрүүд, хүнд суртал зэрэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөх, бизнесийн үйл ажиллагаа доголдох, цаашлаад хөрөнгө оруулалтаа зогсоох, шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх үндсэн шалтгаан болж байна.
Иймд Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдаа бодитоор хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор /www.ipc.gov.mn/ цахим системийн шинэчлэн сайжруулсан хувилбарыг танилцуулж байна.
Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем /www.ipc.gov.mn/ буюу SIRM /Systemic Investor Response Mechanism/ системийг Монгол Улсаас гадна дэлхийн 15 улс нэвтрүүлээд байна.
II. Хөрөнгө оруулагчдын цахим үйлчилгээний цахим систем /www.e-invest.mn/
Хөрөнгө оруулагч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэхэд шаардлагатай, зөвшөөрөл, тодорхойлолтыг УБЕГ, ТЕГ, НДЕГ, ГИХГ зэрэг байгууллагад хандаж, олон үе шат, дамжлагатайгаар төрийн үйлчилгээг авдаг байсныг бууруулж, Нэг цэгийн үйлчилгээний төвийг байнгын ажиллагаанд оруулж, 62 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
Энэхүү ажлын үргэлжлэл болгон хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэх зорилгоор цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-invest.mn/-ийг хөгжүүлэн төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авч, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг хөрөнгө оруулагчдад таатай боломжуудыг бий болгож байна. Түүнчлэн төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцож, харилцан уялдаатай ажиллах бодит боломж бүрдэж байна.
Эдгээр цахим системүүд нь олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэлт хийснээрээ онцлог бөгөөд төрөөс хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, төр хувийн хэвшлээ сонсдог сайн жишээ болох ач холбогдолтой гэж үзэж байна.
| ЭЗХЯ-наас төрийн үйлчилгээний гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих цахим системийг танилцуулав |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |