Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан/ILF/-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр цахим уулзалт хийжээ.
Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг тус яамнаас боловсруулж байгаатай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандарттай танилцах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчдөөс Олон улсад улсын өмгөөлөгчийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг зохицуулсан талаар асуулт асууж, олон улсын туршлагын талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сан /ILF/-тай, улсын өмгөөлөгчийн чадавхийг дээшлүүлэх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмын төслийг боловсруулах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай нар оролцсон бол Монголын талаас тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, тус төвийн захирлын зөвлөлийн гишүүн ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Халиунаа нар оролцов.
| ХЗДХ-ийн сайд Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |