Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилолтоо Хэнтий аймгаас эхлүүлж, Засгийн газрын зорилт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулан, иргэдтэй уулзлаа.
Уг уулзалтад Засгийн газар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахим систем, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан зэрэг салбараа хөгжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Тухайлбал, 10 сая малын арьс шир зэргийг боловсруулах, зэс хайлуулах болон нүүрс баяжуулах, гангийн үйлдвэр зэргийг ирэх жилүүдэд ашиглалтад оруулна гэдгийг дурдав. Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагаа дээшлүүлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх, иргэдээ соён гэгээрүүлэх, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих, иргэд өөрсдөө эх оронч худалдан авалт хийж байх нь чухлыг тэмдэглэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн ирэх жилүүдэд Хэрлэн суманд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь боловсрол, эрүүл мэнд, соёл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг олон салбарт үр дүнгээ өгч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийллээ. Ялангуяа олон жилийн дараа Соёлын яам байгуулсан нь цаг үеэ олсон шийдвэр гэдгийг олон хүн хэлэв. Цаашид цар тахлаас шалтгаалан ажил нь хойшлоод байгаа дулааны цахилгаан станц болон нисэх буудлын барилга угсралтыг эрчимжүүлэх, сургуулиудын мэдээлэл зүйн кабинетуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, төмс, хүнсний ногооны зоорьтой болох, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймаг бүрт хүүхэд асрах төв байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа уг уулзалтын үеэр дурдлаа.
| Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгаас эхлүүлж, иргэдтэй уулзлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |