“Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тендер оройтож, хэн хариуцаж буй нь тодорхой бус, хийгдэх ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зэрэг асуудал гардаг байсан. Энэ удаад дээрх асуудлуудыг гаргахгүй байх үүднээс цахим хэлбэрт шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтууд цаг хугацаандаа хийгдэж, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэлийн чанарт ахиц гарч, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, гурван жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа” гэлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
| Төсвийн жил эхлэхээс өмнө зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |